Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар
/жилийн дөрвөн улирал/
Хувилбар: Аав нь зожиг залхуу
Ээж нь эрхэм жаргал
Эгч нь сэрүүн тунгалаг
Хүү нь догшин цагаан
/жилийн дөрвөн улирал/
Хувилбар: Ээж энхрий сайхан
Аав ярдаг хэрдэг
Хүү зожиг жоорхой
Хүүхэн эрхэм жаргал
/зун, өвөл, хавар, намар/
Хувилбар: Эцэг нь залхуу
Эх нь хатуу
Хүүхэн нь чанга
Хүү нь савсаг
/жилийн дөрвөн улирал/
Өег цатгалан аав
Хатуу хахир ээж
/зун, хавар/
Агар зандан мод
Арван хоёр мөчиртэй
Мөчир бүр нь гучин навчтай
Навчны дээд тал нь шар
Доод тал нь хар
/жил,сар, өдөр, шөнө/
Алсаас ирсэн
Арвин даавууг
Алдалж үзэхэд арван хоёр
Амлаж үзэхэд
Гурван зуун жар
/жил, сар, хоног/
Бэлгэнд ирсэн
Бэл цагаан хадаг
Алдалж үзвэл арван хоёр
Амлаж үзвэл
Гурван зуун жаран тав
/жил, сар, хоног/
Алтан мөнгөн шуурга
Арван хоёр түлхүүртэй
/жил, сар/
Агар зандан мод
Арван хоёр салаатай
Арван хоёр салаа нь
Гуч, гучин навчтай
/жил, сар, хоног/
Хувилбар: Агар зандан модон
Арван хоёр салаатай
Арван хоёр салаа нь
Гурван зуун жаран бор гоцойтой
/жил, сар, хоног/
Арван хоёр бүргэд
Тавин хоёр алагтуу
Нэг өндөг дарав
/сар, долоо хоног, жил/
Асар их тэрэг
Арван хоёр дугуйтай
Гурван зуун жаран хигээстэй
/жил, сар, хоног/
Баруун талаас ирсэн
Бат цагаан авдар
Гурав гурван дайлаастай
Гуч, гучин хадаастай
/жил, улирал, сар/
Барцдын гурван даваа
Навчин гурван цэцэг
Баян гурван хангай
Хүйтэн гурван хөндий
/хавар, зун, намар, өвөл/
Бат цагаан байшин
Гурван зуун жаран таван хадаастай
Арван хоёр өрөөтэй
Гучин цонхтой
/жил, сар, хоног/
Хувилбар: Нэг жан байшин
Дөрвөн хаалгатай
Арван хоёр цонхтой
Гурван зуун жаран хадаастай
/жил, улирал, сар, хоног/
Дөрвөлжин улаан байшин
Дөрвөн талдаа
Гурав гурван цонхтой
Гуч, гучин хадаастай
/жил, улирал, сар/
Гоё гурван ноён
Гол шиг гурван хатан
Хэцүү гурван түшмэл
Хэрдэг гурван албат
/Жилийн дөрвөн улирал/
Гурван ноён жаргалтайхан
Гурван хиа гундуухан
Гурван түшмэл хатуухан
Гурван аягач харамчхан
/зун, намар, өвөл, хавар/
Гунхсан гурван хүүхэн
Гунирхсан гурван хар хүү
Хэцүү гурван чавганц
Хэдэр гурван өвгөн
/жилийн дөрвөн улирал/
Гурван зуун жаран банзаар
Арван хоёр өрөөтэй
Дөрвөн цонхтой
Хоёр яндантай байшин
Яаж барих вэ?
/жил, сар, улирал, хагас жил/
Гүн гурван нуур
Агьт гурван хөндий
Хадат гурван даваа
Цээл гурван говь
/жилийн дөрвөн улирал/
Гүртэн хааны
Тарган хүү
Тарчиг хүү
Жаргалт хүү
Энэ дөрвөн хүү
Гурав гурван баатартай
Гуч гучин цэрэгтэй
Цэрэг бүхэн
Арван хоёр цагаан
Арван хоёр хар мөстэй
/жилийн дөрвөн улирал/
Давах гурван даваа
Зүтгэх гурван шил
Ээрэм гурван тал
Жимст гурван мод
/жилийн дөрвөн улирал/
Давхар гурван даваа
Дахиад гурван даваа
Баян гурван төхөм
Хүйтэн гурван хангай
/Жилийн дөрвөн улирал/
Долоон ах дүү
Нэр нь ондоо, нас нь адил
/долоон гариг/
Дөөтийн их өргөө
Дөрвөн том хаалгатай
Арван хоёр цоожтой
Гурван зуун жаран түлхүүртэй
/улирал, сар хоног/
Дун цагаан
Хар бараан
Хурц ногоон
Хонгор шар
/өвөл, хавар, зун, намар/
Хувилбар: Хар бараан
Нов ногоон
Хонгор шар
Цав цагаан
/жилийн дөрвөн улирал/
Хатуу цагаан
Хашин саарал
Урт улаан
Урьхан хонгор
/жилийн дөрвөн улирал/
Дэн сайхан буга
Дэвэл сайхан харцага
Тун сайхан тураг
Туранхай цагаан ооно
/жилийн дөрвөн улирал/
Зэрэглэн гурван тал
Жимст гурван нуруу
Хөхрөгч гурван гүвээ
Хөндлөн гурван даваа
/жилийн дөрвөн улирал/
Идэм гурван даваа
Баян гурван овоо
Мөст гурван хөндий
Цэцэгт гурван тал
/жилийн дөрвөн улирал/
Найрт гурван булаг
Навчит гурван цэцэг
Цаст гурван даваа
Цэнгэлт гурван даваа
/жилийн дөрвөн улирал/
Нам гурван даваа
Нахиу гурван даваа
Хэц гурван даваа
Хэцүү гурван даваа
/жилийн дөрвөн улирал/
Нарт гурван хөндий
Навчит гурван хөндий
Жаргалант гурван хөндий
Жаварт гурван хөндий
/жилийн дөрвөн улирал/
Нирваан гэдэг голын эхэнд
Нэг их улиас ургажээ
Түүнээс арван хоёр ац гарч
Арван хоёр ацаас
Гурван зуун жаран навч гарч
/Жил сар хоног/