Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цаг агаарын мэдээ
Дуу хөгжим

Цаг агаарын мэдээ

Урлаг Урлаг15/10/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original4766367662016-07-21-09-18[www.urlag.mn]6816521162016-10-15-11-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгороор 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Хэнтэйн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө  0-2 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд    түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө хүйтэрч 5-7 градус дулаан байна.

2016 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын хойд, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө дулаарна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ШИНЭ КЛИП: Дуучин А.Ууганзаяа “Хөг-Жим”

23/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision”-оос хасагдсан ОХУ “Intervision” наадам зохион байгуулжээ

22/09/2025
Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мөрөөдөл дүүрэн “ТАТАР”

24/09/2025

“Боролдойн цаг” дахин “мэндэллээ”

24/09/2025

“Дорнын говийн тусгал” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэв

24/09/2025

Каллиграфийн урлагийн нэгдсэн холбоог байгууллаа

24/09/2025

Хүний нүүрний хөдөлгөөнийг илэрхийлж чаддаг хүн төрхт робот шуугиан тарьж байна

23/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.