Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 15. Адъяа гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өөрийн эрүүл мэнддээ санаа тавь. Амралтын өдөр зөв хооллож, аль болох тайван байхыг хичээ. Хуучны танилтайгаа тааралдана. Хайртай хүнтэйгээ үдшийн болзоонд яв. Энэ өдөр та хоёрын харилцаа илүү дотно болж болох юм. Гэртэй цаг зав гарга. Гэр орноо цэвэрлэж эмх цэгцтэй байхыг хичээ.
ҮХЭР (4/20-5/20)
Сонирхолтой өдөр. Та энэ өдрийг хуанли дээрээ тэмдэглэх ёстой. Бүх зүйл таны санаснаар болохгүй тул будлиан ба уур хүргэх асуудалтай тулгарахад бэлдэ. Бүх төрлийн бичиг цаасны ажилтай харьцахдаа агууламжийг нь бүрэн уншиж хуулийн төлөөлөгчөөр гэрээ хэлэлцээр ба зээлийн бичгийг хянуул. Мөн бүх зүйлийг аман тохиролцооноос илүү бичгийн хэлбэрээр баталгаажуул. Онцгой нэгэнд хайраа зохиомж бичих замаар илэрхийлвэл мөрөөдсөнөөс чинь илүү амжилттай болох болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Идэвхитэй бүтээлч өрнүүн өдөр. Өнөөдөр биеэ сайн барь. Сонирхол татам хуурамч саналаас татгалз, тохиолдлын танилуудаас болгоомжил, эрсдэлтэй наймаанд бүү оролц. Гэнэтийн мэдээ төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Харин өнөөдөр үнэт эдлэл худалдан авахгүй байхыг сануулж байна. Танд инээж хандсан хүн найз биш гэдгийг сана.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бодлогошронгуй өдөр. Энэ өдөр танд найдваргүй мэт санагдаж байсан бүтэлгүй явдлууд сайнаар эргэн, таны сэтгэл санааг өргөнө. Хайрттайгаа дотносох төлөвлөгөөгөө хойшлуулах нь зөв. Учир нь энэ өдөр олон саад тотгор таны харилцааг таагүй байдалд хүргэж болзошгүй. Хүмүүстэй аль болох их харьц. Гэр орноо шинэчлэх болон бизнес төлөвлөгөө зохиоход таатай ба гарах үр дүн нь ч сайн байна. Та шинийг санаачлах сэтгэлээр дүүрэн байж асуудлыг зөвөөр шийдэж чадна. Хэрэв таны өсвөр насны хүүхэд асуудал үүсгэсэн бол та эхлээд сонсон дараа нь ярилц.
АРСЛАН (7/23-8/22)
Гадаадын соёл, шашин, улс төр. таны сонирхлыг татна. Тасалбараа худалдан аваад тийшээ яв. Та харамсахгүй. Танихгүй хүнтэй романтик харилцаа тогтоож магадгүй, эсвэл хайртай хүнийхээ гэр бүлтэй анх удаагаа уулзана. Аль ч нөхцөлд та тэдний талаар судалгаа хийх болно. Жүжигчид гадаадын кинонд тоглох эрх авна. Таны мөрөөдөл биелэх боломжтой. Танд аз тохионо.
ОХИН (8/23-9/22)
Гайхмаар боломжууд таны амьдралд ирнэ. Хэрвээ та ганц бие бол хэн нэгэнтэй учирна. Дараагийн долоо хоногт болох аялал, сургалт чухал үүд хаалгыг нээж өгнө. Та итгэл мөрөөдлөө найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Та тэдэнтэй хамт мөрөөдлөө биелүүлэх арга замыг олж магадгүй. Өөрийнхөө хуучин боловч зөв гэж үздэг амьдрах ухаандаа эргэлзэж эхэлж магадгүй. Ямар нэгэн шинэлэг зүйлийг хийхийг эрмэлз, мөн бусдын дэмжлэг чухал ач холбогдолтой. Аливаад итгэлгүй бол бусадтай зөвлөлд.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Мөнгөө ямар нэгэн эрсдэлтэй зүйлд хийх нь энэ ордныхны хийдэг ажил биш. Гэвч та ямар нэгэн санхүүгийн хандлага эрж хайж байгаа бол хөрөнгийн бирж дээр панз үсэргэх байдал их амжилттай болно. Гэвч өөрийнхөө юу хийж байгааг сайн ойлгож, өөрийнхөө алдаж чадахаас илүү мөнгийг бүү эрсдэлд оруулаарай. Гэр орны асуудлаас өдөржин холуур байх боловч үдэш болох үед үл ойлголцол таныг таагүй байдалд оруулна. Хэрвээ та тайван байж чадвал шуурга хурдан намжина.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Цагаа олсон өдөр. Ирэх хэдэн сард энэ ордныхонд ажлын 2 дахь боломж тохионо. Та амьдралынхаа ямар нэгэн зүйлд өөрчлөлт хийх шаардлага гарвал бүү тээнэгэлзээрэй. Бүх зүйлийг гартаа аван хөдөлж эхлэх хэрэгтэй. Саруул ухаан, тодорхой яриа таныг бусадтай харилцахад тань тусах болно. Бизнесийн үйл ажиллагаанд одтой байх нь. Бизнесийн эсвэл сургалтын шугамаар хийх аялал тань маш таатай үр дүн авчирна.
НУМ (11/22-12/21)
Салхи шиг өдөр. Бие даасан байдал, ялангуяа хайртуудын дунд сөрөг байдал үүсэх нь. Ганц бие хүмүүс санаандгүй хүнтэй уулзаж магад. Сэтгэл хөдлөн дэврүүн байна. Диско бүжгийн газар стрессээ тайлахад тааламжтай газар. Дэггүй зангаас болж юманд орооцолдох нь, мөн цахилгаан хэрэгслээ хэрэглэхээс өмнө асаалттай байгаа эсэхийг шалга. Асуудлыг шийдэх хамгийн сайн зам бол нээлттэй мөн шударга байх явдал мөн. Таны бүтээлч хөдөлмөр, эрүүл мэнд юу юунаас илүү чухал байна. Зарим хүмүүс өөрсдийн бүтээж бий босгосон ажлаа золиослон илүү таашаал, сэтгэл хангалуун байдлыг авч чадах ажлаар солино.
МАТАР (12/22-1/19)
Амьдралаа та өөрөө л бүтээнэ. Иймээс сэрэмж болгоомжтой байж аливааг гэгээлэг талаас нь бодохыг хичээвэл та баяр баяслыг өөрийн талд оруулж чадах болно. Таны шинэ хобби тав тухыг тань алдагдуулж мэдэх ч олон улсын хэл соёлтой хүмүүстэй уулзана. Гүн ухаан, шинжлэх ухаанд дурласан нь таныг ирээдүйгээ бусадтай хуваалцаж, хэтийн төлвөө тодорхойлохын хамт шинэ дадал туршлагатай болох гэсэн хүслийг бадраах болно. Дотоод сэтгэлийн хөдлөлөө дарж чадвал та дараа нь харамсах зүйл хийхгүй.
ХУМХ (1/20-2/18)
Хуурмаг өдөр. Итгэмтгий гэнэн хүмүүс залилагдах боломж их байна. Тиймээс болгоомжтой бай. Мэргэжлийн харилцаа тань хөгжиж дэвшихэд хязгаарлалт байдаг гэдгийг сана. Шинэ түнш эсвэл танил тань таниас шал өөр ёс суртахуун, үнэт зүйлтэй байх ба ийм хүмүүстэй бизнес явуулахдаа тийм ч таатай биш байна. Хэрвээ энэ учир нь бол өөрөөсөө хөндийрч, ёс суртахуунаа өөрчлөх гэсний хэрэггүй. Бүрэнхий үед шийдвэр гаргах нь зүйтэй. Хэрвээ та гэнэтийн тохитой гэж үзэж байгаа бол гэртээ үдэшлэг хийх сайхан сонголт юм.
ЗАГАС (2/19-3/20)
Сорилттой өдөр. Бухимдуу нөхцөл байдал таны өнөөдрийн төлөвлөж байсан ажилд саад болно. Та найз нөхдийн үерхлийг мөнгөтэй холихгүй байхыг хичээ. Танд өр төлбөр, нэхэмжлэл ирж болзошгүй тул мөнгөний асуудлыг энэ үед шийдэх нь тааламжгүй. Мөнгө нь стресстэй байдал, түгшүүрийн шалтгаан болох нь олонтаа. Гэвч сэтгэлээр бүү уна. Байгалиас заяасан авьяас чадвараа сайхан амьдралд хүрэхийн тулд ашиглахыг оролд. Бусадтай харьцах, холбоо тогтоох зэргээр цагийг хамтдаа сайхан өнгөрөө.