Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ямар төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй байдаг вэ?
Дуу хөгжим

Ямар төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй байдаг вэ?

Урлаг Урлаг17/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fitness-wallpaper-hd-1920x10804152909512016-10-17-14-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зарим төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл 7 хоногийн 2 өдөр ямар нэгэн спортын төрлөөр хичээллэлээ гэхэд 7 хоногийн 1 өдрийг өөр нэгэн урлагийн төрлөөр хичээллэж өнгөрүүлбэл сонирхолтой төдийгүй үр дүн сайтай байдаг. Ингээд танд хослуулан хэрэгжүүлж болох 5 төрлийн дасгал хөдөлгөөнийг санал болгоё.

1. Фитнес + Иог

Их эрчимтэй хичээллэсний маргааш нь иог хийж биеэ амраах нь өмнөх өдөр хийсэн хөдөлгөөний үр дүнг сайжруулаад зогсохгүй оюун санаанд маш сайн амралт болдог. Мөн уян хатан байдлыг нэмэгдүүлдэг байна.

2. Бодибилдинг + Усанд сэлэлт

Бодибилдингээр хичээллэж байх үедээ давхар бассейнд явах нь булчин шөрмөсний үйл ажиллагааг сайжруулж стресснээс ангижруулахад тустай байдаг. Мөн дасгалжуулагчид цээж, далбаагаа хөгжүүлэх хүсэлтэй хүмүүсийг усанд сэлж байхыг зөвлөдөг.

3.Аэробик + Бүжиг

Аэробик нь эрч хүчтэй хөдөлгөөнтэй байхад тустайгаас гадна турахыг хүсч буй хэн бүхэнд нэн тохиромжтой. Мөн аэробикийн хажуугаар балет, самбо, салса гэх мэт бүжгийн хөдөлгөөнийг давхар хийж байх нь маш үр дүнтэй гэнэ шүү.

4. Иог + Пилатис

Дээр хэлсэнчлэн иог нь уян хатан биетэй болохыг хүссэн эмэгтэйчүүд төдийгүй бие бялдраа зөв хөгжүүлэхийг хүссэн эрчүүдэд ч тохиромжтой. Харин байнга иог хийх нь танд уйтгартай санагдаж байвал пилатисаар давхар хичээллэж үр дүнгээ ахиулахын зэрэгцээ сонирхолтой байдлаар эрүүл чийрэг амьдарч болно. Пилатис нь харахад амархан боловч ихээхэн техник, төвлөрөл болон мэдрэмж шаарддаг. Импакт багатай, гэмтэл авах эрсдэл маш бага, кардио буюу аэробикийн төрөл биш тул эхлэн дасгал хийж байгаа болон зөөлөн дасгал хийх хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой. 

5. Бокс + Туялзуур сэлэм

Бокс болон туялзуур сэлэм нь биеийн хөгжилд нэн тустай төдийгүй тэр тусмаа гарын булчинг хөгжүүлэхийг хүссэн залууст хэрэгцээтэй спортын төрлүүд. Харин байнга боксоор хичээллэхийн оронд хааяа туялзуур сэлмийг туршаад үзэх нь танд таалагдана гэдэгт итгэж байна. Учир нь туялзуур сэлэм нь уян хатан, шаламгай байдлыг хөгжүүлэхийн зэрэгцээ шатартай адил стратеги сэтгэлгээг хөгжүүлдэг байна. Энэ бүх спортын төрлийг та хослуулж чадахгүй гэж санаа зоволтгүй ба ONEFIT аппликэйшнийг гар утсан дээрээ суулган өөрт тохирсон багцыг сонгосноор маш олон фитнес, спорт клубүүдэд нэг гишүүнчлэлээр хамрагдан зэрэг явах боломжтой. Та сонирхсон спортын төрөлтэй газар бүр дээр очин тооцоо хийх шаардлагагүй ба нэг газарт бүртгүүлэх үнээр та хэдэн ч газруудад очин хичээллэх боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Эд Ширан есөн улсад аялан тоглоно

21/01/2026
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифт “The Fate of Ophelia” дуугаараа дэлхийн хөгжмийн зах зээлийн эзэлж байна

21/01/2026
Дуу хөгжим Урлаг

“The Neighbourhood” хамтлаг гурван жилийн дараа эргэн ирэх нь

20/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эд Ширан есөн улсад аялан тоглоно

21/01/2026

“Bridgerton” цувралын дөрөвдүгээр бүлэг нэгдүгээр сарын 29-нд цацагдана

21/01/2026

Дэвид Бекхэм: Хүүхдүүд алдаа гаргадаг, алдаа гаргах ч эрхтэй

21/01/2026

Ноос ноолууран бүтээгдэхүүнээ олон улсын хувцас загварын үзэсгэлэнд сурталчлав

21/01/2026

“Чингис хаан” үндэсний музей олон улсын өвийн хүрээлэнтэй хамтарна

21/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.