1. Өглөө эртлэн босдог хүнийг Бурхан үргэлж шагнадаг гэдэг үг бийг санаарай. Эрт унтах нь эрүүл, гоолиг байх нууц болдог.
2. 18 цагаас өмнө оройн хоолоо амжаад идвэл та насан туршдаа таргалалтаас хол, эрүүл байх боломжтой.
3. Унтах хүнд ус хэрэггүй. Унтахаас 2 цагийн өмнө уух зүйлээ зогсоох нь шөнө бөөр ажиллаж, хаван хуримтлагдахгүй сайн талтай.
4. Бөднийн өндгийг өглөөдөө 3 ширхгийг түүхийгээр нь хагас аяга халуун усанд хийн ууж байх нь олон төрлийн өвчнийг анагаадаг.
5. Өдөрт 1 бүтэн нимбэгийн шүүстэй аяга бүлээн ус заавал ууж байгаарай. Өөхийг шатаахаас гадна, судас, дотор эрхтэнд хуримтлагдсан малын махны холестрин, маргарин зэргийн үлдэгдлийг цэвэрлэнэ.
6. Цагаан идээг өдөр болгон хэрэглэж заншаарай. Тэгвэл шүд, нүд, хумс, яс эрүүлээрээ урт удаан наслана.
7. Лааз, шилэнд дарж савласан, хөлдөөсөн, удсан юм бүхэн таны энергийг сорж шингэдэг гэдгийг санаарай. Зөвхөн шинэ жимс ногоо, сүү, талх зэрэг л бидэнд энергийг өгч чаддаг.
8. Кофе их уух нь зүрхний хэмийг алдагдуулж, цөсийг өтгөрүүлэн, чулуужуулдгийг анагаах ухаан тогтоосон байдаг. Тэрний оронд цэцэгний цай, ногоон цай уух нь тураах, эрүүлжүүлэх олон талын ашиг тустай.
9. Монгол аньс, нэрс, чацарганыг өдөр бүр хэрэглэвэл дархлаагаа хадгалж чадна.
10. Өглөөний нарнаас 2 гараа алдлаад асар их хүч чадал халуун дулаан энергийг өөртөө шингээн авч байгаарай.
11. Цагаан гурил, будаа нь цавуулаг өндөртэй учраас бүдүүн гэдэсний хананд наалдсаар байдаг бөгөөд хоол шингэлтийг удаашруулж, таргалах, гэдэсний чулуу болон хуримтлагдах нөхцлийг бүрдүүлж байдаг. Тиймээс жигнэж, зуурахаасаа өмнө хивэгтэй холивол наалдах нь багасдаг.
12. гүнзгий амьсгал авах тайвшралыг мэдэрдэг.
13. Сард 1 удаа 500 гр орос үзмэн дээр халуун ус хийж хоноод маргааш нь шүүсийг нь ууж байвал калигаа нөхөж чадна.
14. Тос, сахар 2 холилдсон хүнс нь целлюлит үүсгэдэг шалтгаан болдог учир дэлхийн загвар өмсөгчид энэ хоёрыг үргэлж тусад нь хэрэглэдэг. Үүнд шоколад, зайрмаг, торт, боов, чихэртэй тараг, жигнэмэг, чихэртэй цай ундааг тостой хоолтой хольж идэх зэрэг нь таргалуулна гэсэн үг юм.
15. Гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Танд урам зориг өгч, өөртөө итгэлтэй байдлыг чинь нэмэгдүүлнэ.