Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 29. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Зөрчилтэй өдөр. Хувийн амьдралын тогтворгүй байдал уур уцаар хүрэх шалтгаан болно. Хов жив болон муу санаатнуудын далд явуулгатай холбоотойгоор албаны болон нийгмийн байр сууринд тань гэнэтийн эрс өөрчлөлт гарч болзошгүй. Өөрийн хүрээллээ эрүүл саруул ухаанаар дүгнэж цэгнэж шаардлагатай байна.
ҮХЭР (4/20-5/20)
Өөрийн улс төрийн бодолдоо тууштай хандаж, албан байгууллагын бүлгэмд элсэж, байр суурин дээрээ хатуу зогс. Олон сонирхолтой хүмүүс, нэр нөлөө бүхий эвлэлийнхэнтэй уулзаад зогсохгүй ололт амжилтынхаа үүдийг та өөрөө нээх болно. Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн бүлгэмд одоо шууд элсэж, буяны байгууллагад тусалж дэмж. Энэ бол маш амархан.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Тогтмол биш өдөр. Холилдсон чиг хандлага давамгайлах бөгөөд сайн мэдээ ч, ядаргаатай мэдээ ч мөн байна. Амлалтандаа хүрэх хэцүү байж мэднэ. Үүрэг хариуцлагаа хүндэтгэлтэйгээр биелүүлэхийг хичээ. Хийх төсөл төлөвлөгөөндөө ам өгөх, бодсоноосоо их мөнгө зарцуулахаасаа татгалз. Та үнэхээр өглөгч хүн. Заримдаа гэртээ хүмүүнлэгийн тусламжийг эхэлж болно гэдгээ санаарай. Хайртай хүнд тань таны хайр халамж хэрэгтэй. Магадгүй одоо маш их хэрэгтэй байж болох юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эерэг өдөр. Ирээдүй гэгээлэг харагдаж байгаа тул боломж завшааныг ашиглан амьдралаа сайжруул. Нэр төрд хүрэх хүсэл хөдөлнө. Далайцтай үйл хөдлөл хийх зоригтой энэ ордныхон сайхан амжилтад хүрэх болно. Цаг зав гарвал настай хөршдөө дэлгүүрээс юм авахад туслах юм уу хажуудаа амьдардаг залуу ээжид хүүхдүүдийг нь харж өгөх нь бусдад тус болох сайхан арга зам байх болно. Олонхи хүмүүс оройг гэр орныхоо тав тухтай байдалд өнгөрөөх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Тааламжтай өдөр. Сониуч занг чинь хөдөлгөх сонирхолтой хүмүүстэй уулзах бололтой. Удаан хугацааны төлөвлөгөө биелэлээ олно. Ажлаа дуусгахын тулд урьд хэзээ ч байгаагүйгээр өөрийгөө дайчлах хэрэг гарах байх. Ганц бие хүмүүсийн хувьд өөртэйгөө ижил үзэл бодолтой нэгэнтэй учирч шөнөжингөө улс төрийн талаар ярилцах бололтой. Бизнес эрхлэчдийн хувьд чухал баримт бичигт гарын үсэг зурна. Мөн найз нөхөд чинь танаас мөнгөн тусламж гуйвал тэдэнд урт хугацаагаар зээлүүл.
ОХИН (8/23-9/22)
Хэрвээ та салхинд гарахаар явах гэж байгаа бол сайхан санаагаа бичиж тэмдэглэх үзэг, цаас авч яваарай. Таны амьдралын зам, байр суурийг өөрчилж мэдэх яг тийм үе ирээд байна, Тиймээс сэтгэл зүрхээ сайн чагнаарай. Хайрттайгаа хамтдаа байж, хүмүүст сайн сайхныг бэлэглэ. Хөрш айлдаа эсвэл ядуу, буурай хүмүүст тусал. Энэ үед төрсөн сэтгэгдэл хожим их дурсамжтай байх болно. Спортын тэмцээн сонирхож, долоо хоногийн турш хуримтлуулсан бухимдлаа тайлахыг хичээ. Эсвэл цэвэр агаарт гарч, найз нөхөдтэйгээ зугаалах зэргээр амар.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэнэтийн баяр тохионо. Ер бусын, санаанд ороогүй үйл явдлаар дүүрэн өдрөөс таашаал ав. Олон хүмүүс хайрын романст умбана. Та жирийн өдрүүдэд хийдэггүй зүйлээ хийх урам зориг төрнө. Хамгийн хашир хүмүүс ч санаанд оромгүй үйл явдал, хайрын романсын төлөө яарна. Гэвч та энэ яаруу зангаа чөдөрлөх нь зөв юм. Түүний оронд харин тайван, тогтвортой алхахыг хичээ. Ихэнхдээ од гарагийн энэ байрлалын ивээлээр хайр дурлал амархан бадарч, бас хурдан төгсөх хандлагатай. Мэдрэх чадвар дээд цэгтээ хүрнэ. Бүтээлч мэргэжлийн хүмүүс энэ өдөр дэвшилттэй байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны сонирхлыг татдаг ажил эсвэл үйл хэрэг, биеийн хүчний ихээхэн ачаалал шаардах тул таны хүч чадлыг бүрэн сүйрүүлж магадгүй. Харин амжилтанд хүрэх тэмүүлэл эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр яарах, самгардахыг тэвч. Хулгай дээрмээс болгоомжил. Орой үдшийн цагаар ганцаар бүү яв. Өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулахын тулд иогоор хичээллэхийг танд зөвлөж байна.
НУМ (11/22-12/21)
Болгоомжтой өдөр. Эрч хүчтэй бай. Танд сэтгэл санаа дажгүй санагдаж байгаа ч хэт их ачааллын сөрөг нөлөөлж мэдэх юм. Харин таны сэтгэл хэт их хувирч байгаа санагдаж байгаа бол өөрийн цоглог эрч хүч, өөдрөг үзлээр энэ талаа тэнцвэржүүл. Хамтран ажилладаг нөхөрт таны туслалцаа, анхаарал халамж хэрэг болоод байгааг анхаар. Байнга хүссэн зүйлийг нь хийж өгөөд байх нь утгагүй зүйл боловч хэрэгтэй үед нь сэтгэл гаргах хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Азын боломжууд таныг тойрон хурднаар эргэлдэж байна. Өрсөлдөгчөө хүндэтгэ. Хорт зуршлаасаа гарч хангалттай сайхан амьдрах боломж болно. Мөн мэдээж бүх л сайхан амьдралаа тааруулж зохицуулсан байна. Гялалзсан үйл ажиллагаанд оролцох нь оройг сайхан байлгана. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын адал явдал таныг зогсоол дээр хүлээж байна.
ХУМХ (1/20-2/18)
Эрч хүчтэй өдөр. Сэтгэл хөдлөлөө хянах нь чухал. Сайн ухаж ойлгохгүй ч эргэн тойрны хүмүүс тань шиг хүчтэй мэдрэмжтэй байх магадлалтай бөгөөд санал зөрөлдөөнөөс болж хий дэмий уурлаж бухимдан сэтгэлээ зовооно. Ажлын газар юм уу гэр бүлийн гишүүдийн дунд далд эсэргүүцэл их байж магадгүй. Үүнээс болоод таны хувьд тэсэхийн аргагүй байдал үүснэ. Үүнийг дараа шийдэхэд оройтох юмгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Зүрх сэтгэлээ сонсох өдөр. Өнөөдөр энэ ордонд олон од байрлаж байгаа ч таны хайр дурлалын харилцаа хүчтэй хэвээр байх болно. Ямар нэг үл ойлголцсон байдлаас гарахын тулд дорвитой алхам хий. Хэдийгээр таны хайртай хүн чинь таниас насаар ахмад байж болох ч танд албан тушаал ахихад тусалж, хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгөх болно. Гэр орны жижиг сажиг асуудал нэлээд их байх бөгөөд та өдрийг гэр орноо цэвэрлэж, тохижуулах зэргээр үр бүтээлтэй өнгөрүүлэх болно. Олон нийтийн арга хэмжээнд сайн дураар оролцох нь таны найз нөхдийн хүрээг тэлэх болно.