Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нүдээ яаж зөв будах вэ?
Дуу хөгжим

Нүдээ яаж зөв будах вэ?

Урлаг Урлаг29/10/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
adoagfm33intn24r2isbv7a47_b7194717712016-10-29-16-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Та өнөөдөр хүмүүст ямар харагдах вэ, ямар сэтгэгдэл төрүүлэх вэ гэдэг нүднээс л эхэлнэ гэсэн үг. Тэр дундаа эмэгтэй хүн сайхан нүдтэй байх ямар тансаг, бас эрхэмсэг байдаг билээ. Тэгэхээр нүдээ зөв будаж гарах нь юу юунаас чухал байх нь л дээ.Тэгээд ч нүдээ зөв сайхан будвал та улам залуу, сэргэлэн харагдана шүү дээ.

Нүд будах хамгийн энгийн атлаа ойлгомжтой аргыг бүсгүй танд хүргэе…

Яг хөмсгөн доорхи зовхины хэсэг : Энэ хэсэгт цайвар болон цагаан тень түрхэх хэрэгтэй. Цайвар өнгө нь таны өнөөдөр сонгосон гол тений өнгөний арай цайвар хувилбар байж болно, эсвэл арьсны тань өнгөтэй адил тень байж болно.

Давхраанаас дээгүүрх зовхин хэсэг: Энэ хэсэгт илүү тод баялаг өнгө бүхий тениуд түрхэгдэнэ. Хөмсөгний яг доод зовхины хэсгээс энэ хэсэгрүү шилжих үед хоёр өнгөний ялгааг сааруулах зорилгоор нэг өнгөөс нөгөөрүү уусган будах хэрэгтэй. Хэрэв та энэ хэсгийг тод өнгөөр будахыг хүсэхгүй байвал яг зовхины доод хэсгээ будсантай адил өнгийн, эсвэл нэг тоноор илүү зөрүүтэй өнгөөр будахдаа мөн л уусгаж өгнө.

Давхрааны гадна хэсэг: зурган дээр давхрааны энэ хэсгийг нь зааж өгсөн байгаа. Давхрааны дунд хэсгээс нүдний гадна хэсэгрүү чиглэсэн хэсэг юм. Энэ хэсгийг будахдаа нүдний гадна хэсгээс дотогш чиглүүлэн будах бөгөөд нүүрсэн-саарал, бор өнгө илүү тохиромжтой. Давхрааг бүх уртаар нь будах хэрэггүй. Зөвхөн зурган дээр заасан хэсгийг будах, эсвэл давхрааны гадна хэсгийг нь багахаан будахад л хангалттай.

Нүдний яг дээрхи зовхины дотоод өнцөг: 13 харьцаагаар нүдний яг дээд зовхийг хуваана. Ингэснээр зовхины дотоод өнцгийн хэсэг, дунд хэсэг болон нүдний дээд зовхины гадаад өнцөг гэсэн гурван хэсгүүд бие болно. Энэ гурван хэсгийг нэг өнгийн 3-н өөр тон өнгүүдээр буддаг бол энэ хэсэгт уг гурван тон өнгийн хамгийн цайвар өнгөөр нь будаж өнгө.

Нүдний дээд зовхины дунд хэсэг: Энэ нь 3 хугаасан зовхины дундах хэсэг бөгөөд 3-н тод өнгийн дундах өнгөөр будаж өгнө. Ихэнх тохиолдолд цайвар, дундаж, бараан гэсэн дарааллаар буддаг бол дарааллыг нь өөрчилж будах тохиолдол ч байдаг.

Дээд зовхины гаднах өнцөг: Энэ хэсгийг ихэнхдээ нэг төрлийн гурван тон өнгүүдээс хамгийн бараан өнгөөр буддаг байна.

Дээд сормуусны уг хэсгийн шугам: энэ хэсэг зурган дээр тэмдэглэгдээгүй ба ихэнх тохиолдолд хар нарийн тушь ашиглан зураас татан буддаг бол та өөрийн сонирхлоор үл мэдэгдэхүйц нарийн эсвэл тод, тэдэгдэхүйц зузаан зураас татан будаж болно.

Доод зовхины дотоод болон гадаад хэсэг: Зовхины дээд хэсгийг будсантай адил доод хэсгийг ч мөн 2 хувааж мөн нэг төрлийн өнгийн өөр тон өнгүүдээр будвал илүү зохимжтой байдаг хэдий ч энэ хэсгүүд нь хэт мэдрэмтгий байдгийн улмаас эсвэл жигд гоё будаж чаддаггүй тул ихэнх эмэгтэйчүүд будах дургүй байдаг байна. Иймд нүдний зөөлөн хар харандаагаар доод сормуусны  дотоод хэсгийг эсвэл доод зовхины гадаад хэсгийг нь нүдний гадна талаас дотогш чиглүүлэн будна.

Дээд сормуус: Зурган дээр тэмдэглээгүй хэдий ч хүн бүр байршлыг нь мэддэг гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хэсгийг эмэгтэй хүн бүр өөрийн сонирхлоор будна. Хар эсвэл бор өнгийн тушээр зонхилон буддаг. Үс болон хөмсөгний өнгөндөө тохируулан адилхан өнгөөр будвал илүү зохимжтой. Дээд сормуусыг цөөн давхарлаж будвал илүү будаагүй өөрийн мэт харагддаг хэдий ч ихэнх эмэгтэйчүүд илүү өтгөн урт харагдуулах зорилгоор олон давхарлаж буддаг байна.
Доод сормуус: Энэ хэсгийг сормуусны будгаар үл мэдэгдэхүйц будна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Самандын Жавхлан Ардын жүжигчин цол хүртлээ

28/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.