Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 02. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 3. Буд гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй, шар хулгана өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Гал
Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Зорилготой өдөр. энэ өдөр та хувийн санхүүгийн байдалдаа анхаарал тавих хандлагатай байна. Хоолны газар, массажны газар, цэцгийн дэлгүүрт ажилладаг хүмүүс ашиг орлого сайн байх нь. Та энэ өдөр бусдын яриаг анхааралтай сонсож хэрэгтэй мэдээллээ цуглуулах хэрэгтэй. Наймаа хийх эсвэл ямар нэгэн аз туршсан зүйл хийхээс зайлсхий. Ялангуяа оройн цагаар. Энэ үдэш найз нөхөд эсвэл ах дүүстэйгээ уулзаж цагийг таатай орчинд өнгөрүүлэх хэрэгтэй.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр ажил төрлийн шинэ давалгаанд хүрэхийг оролдох, албан бичиг баримт дээр ажиллахгүй бай. Хэрэв идэвхитэй амрахаар шийдсэн бол төрөл төрөгсөд болон найз нөхөд тантай нэгдэхийг зөвшөөрнө. Үйл ажиллагааны шинэ төрөл эрхлэх тухай бодох, хуучны холбоогоо сэргээх, бэхжүүлэх, дотны хүмүүстээ туслахад таатай өдөр. Гэнэтийн мэдээ таныг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Амьдралын эрч хүч эрс унах тул бие махбодийн хэт ачаалал авах, эрсдэлтэй үйл ажиллагааг хориглоно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өөртөө итгэлтэй өдөр. Зарим нэг үерхэл нөхөрлөл таны амьдралын хэв маягт таарахгүй байж мэдэх юм. Танд хийх хэрэгтэй зүйл өчнөөн байхад найзууд танаас тусламж хүсэх байх. Хүмүүст тусалж, талархал хүлээхээс илүүтэйгээр өөрийн ажлыг эхэнд тавиарай. Энэ нь ч танд дээр байх болно. Таныг доройтуулж байгаа хүмүүс, эд зүйлс, хувийн хэвшлийн талаар сайн бодолхийлээд үзээрэй. Энэ дөрвөн долоо хоногийн хугацаанд шинэ ажил, төсөл хэрэгжүүлэх гэсний хэрэггүй. Харин түүний оронд өөрийгөө цэнэглээд ав. Сайхан зүйлийг хүсч мөрөөд. Харин хувийн хэрэгтээ бүх анхаарлаа төвлөрүүлээрэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эерэг өдөр. Ирээдүй гэгээлэг харагдаж байгаа тул боломж завшааныг ашиглан амьдралаа сайжруул. Нэр төрд хүрэх хүсэл хөдөлнө. Далайцтай үйл хөдлөл хийх зоригтой энэ ордныхон сайхан амжилтад хүрэх болно. Цаг зав гарвал настай хөршдөө дэлгүүрээс юм авахад туслах юм уу хажуудаа амьдардаг залуу ээжид хүүхдүүдийг нь харж өгөх нь бусдад тус болох сайхан арга зам байх болно. Олонхи хүмүүсийн хувьд оройг гэр орныхоо тав тухтай байдалд өнгөрөөх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Бусадтай хамтран ажиллах өдөр. Гэхдээ зарим зүйлийг хэтрүүлэхээс сэрэмжил. Эс тэгвэл энэ нь ирээдүйд санхүүгийн болон хувийн асуудал үүсгэхээс гадна таны харилцаанд сөргөөр нөлөөлөх болно. Танд хийж амжаагүй ажлуудаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар маш их байна. Эдгээр ажил танд төсөөлж ч байгаагүй их ашиг өгөх болно. Энэ бүхэн таны амьдралд маш их өөрчлөлт оруулах бөгөөд дуусгаагүй бизнесийн ажлаа хүртэл дуусгах болно. Та өнөөдөр хийж буй ажлаа дуусгаж, зарим эргэлзэж байсан асуудлуудаа цэгцэлж шийдвэр гаргах болно.
ОХИН (8/23-9/22)
Амралтын таатай мөч энэ өдрийг тань тааламжтай болгоно. Залбиралдаа хэсэг хугацаа зарцуулаарай. Од эрхэс таны амьдралын болон үхлийн талаарх нууцуудыг ойлгоход тусална. Бясалгал хийх нь таныг өнгөрснөө ойлгон, тэрхүү амьдрал одоо болтол танд нөлөөлсөөр байгааг мэдрүүлнэ. Хэрвээ энэ нь сайн нөлөө бол цааш нь үргэлжлүүл. Өчигдрийн таагүй явдлаас болж, эмзэглэсээр байгаа бол хүчээр үлдэн хөө.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таатай өдөр. Хайртай дотны хүмүүстэйгээ хамт байж өөрийн төслөө хэрэгжүүлэх таатай үе. Нилээд асуудал тулгарснаар танд хуучин бүхнийгээ орхиж шинэ замаар урагшлах боломжийг олгоно. Энэ өглөө найз нөхөд тань таныг нилээд сандаргаж тэвчээрийг тань шалгах мэт байх болно. Гадагш гарч зугаалахад тохиромжтой. Энэ үдшийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх нь тохиромжтой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таатай өдөр. Хэдий зав чөлөөтэй өдөр ч гэсэндээ нэр хүнд ажил хэрэгтээ анхаарал хандуулах нь. Тиймээс таны толгойд орж ирсэн анхны бодолдоо итгэж түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээ. Ирээдүйд баталгаатай харилцаа холбоо тогтоохын төлөө та одооноос эхлэн эрж хайх хэрэгтэй. Ажил хэргээ хувийн амьдралтайгаа хольж болохгүй.
НУМ (11/22-12/21)
Залхуутай өдөр. Таныг гомдоллох тусам ажил илүү хэцүү болж ирнэ шүү дээ. Харилцааны таарамжгүй байдал танай багийн үр бүтээлтэй ажлыг цалгардуулж магадгүй. Бусдад буруугаа тохохын оронд өөрөөсөө алдаа хай. Магадгүй бусдынхаа үгийг сонсохгүй өөрийнхөөрөө аашилж байгаа нь та байж мэдэх юм. Дотроо хий дэмий үглэж яншихийн оронд бусдыгаа сонс.
МАТАР (12/22-1/19)
Танд асуудал бэрхшээл ямарч сэтгэгдэл төрүүлсэн хэрүүл маргаанаас холуур яваарай. Өөрөөр төсөөлсөн хэтийн төлөвүүд тодорхой хэмжээнд үнэний ортой байдаг. Зөв ч байж болно. Буруу ч байж болно. Ажлын байран дээр хэн нэгэн таныг эвгүй байдалд оруулсан бол өөрийгөө өмөөрч тэмцэлд. Та ажлаасаа гарах шаардлагатай болсон ч та илүү сайхан ажилтай болох тул өөрийгөө хорих гээд хэрэггүй. Таагүй нөхцөл байдлаас өөрийгөө татан гаргахаас эмээх хэрэггүй. Та дараа нь юу хийхээ мэдэхгүй байж болох ч юуг хүсэхгүй байгаа гэдгээ ойлгосон нь сайн хэрэг. Гэнэтийн туслалцаа танд урам, итгэл зоригийг өгөх болно.
ХУМХ (1/20-2/18)
Өртөө итгэлтэй өдөр. Хэдий танд өнөөдөр гэнэтийн зүйлүүд их тохиолдох ч энэ өдрийг амжилтаар дүүргэх хэрэгтэй. Хамт олон найз нөхөдтэйгөө тааламжтай харьцаатай байх болно. Хэрвээ та ямар нэгэн шалтгаанаас болж хууралт эсвэл муу зүйл мэдрээд байвал өөрийн нэг сайн найз руугаа залгаарай. Таныг ахиад инээнэ гэдэгт тэд итгэлтэй байгаа.
ЗАГАС (2/19-3/20)
Таатай өдөр. Өөртөө цаг гаргаж, гэртээ амрангаа та гайхалтай сайхан санаануудыг олох болно. Эрүүл мэнддээ анхаарч, дэглэмээ өөрчлөхөөс гадна байгалийн бус химийн зүйлсээс хол байх хэрэгтэй. Жижигхэн цэцэрлэг зүлэгжүүлээд шинэ ногооны үр тарьж эхэлж яагаад болохгүй гэж. Танд нэг аяга шороо байхад л хангалттай. Өрөөний анд болон хайртдаа цаг гаргах шаардлага гарна. Юу ч хэлэх хэрэггүй. Өөрийн хүсч байгаа зүйлээ цаасан дээр бич. Харин та дараагийн өдрүүдэд юу болж өрнөхийг төсөөлөх ч үгүй. Танд итгэл үнэмшил л хамгийн хэрэгтэй.