Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 09. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 10. Буд гараг. Чөдөр одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий
Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Гэгээлэг өдөр. Энэ өдөр цаг урагшлах тусам хэмнэл хурдсах болно. Үйл хөдлөл ихтэй байх болно. Шинэ зүйлсийг амьдралдаа оруулж ирэх эрч хүч нэмэгдэнэ. Өнөөдөр шинэ ажил эхлэхэд сайн. Таны шийдэмгий зоримог байдал тань амжилтанд хүргэнэ. Ганц бие болон хайр дурлалтайгаа учирсан бүх хүмүүсд сайхан үе тохиож байна. Аялал зугаалгаар явах нь хайр дурлалын романтик амралт байх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Сорьсон өдөр. Санааг тань эсэргүүцэх зүйлд бэлтгэлтэй байж, баримт бэлд. Тэгснээр та зөв зүйтэй болохыг нь нотолж чадна. Уулзалт бизнесийн яриа хэлэлцээнүүд нь таны сэтгэлийг ихээр зовооно. Учир нь хүмүүсээр зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй хэрэг. Эрүүл мэнддээ санаа зовж байвал эрүүл мэндийн үзлэгт ор. Эрт өвчнөө эмчилснээр өвдөлт нь бага байна. Гэр бүлийн гишүүн юмуу хамаатан садан тань эмнэлэгт хэвтэж магадгүй бөгөөд мөнгө цуглуулан зовлон шаналлаас нь бага ч болов нимгэлэхэд нь тусал. Байгаа байдалтайгаа гадаад төрхөө нийцүүлэх хүсэлтэй байгаа бол олон асуулт асуудалд тань интернет хариулт өгнө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Тогтвортой өдөр. Удаан бөгөөд хянуур алхам ажлыг амжуулах түлхүүр болно. Хэрэв сүүлийн үед амьдрал чинь эмх цэгцгүй, тайван биш байсан бол тавширч, биеэ барих чадвараа алдаж сурах сэтгэлийн хямралыг багасгах болно. Хэрэв хатуу чанга дасгал сургуулилт таны хувьд тохиромжгүй бол өдөр бүр хороололоо тойрч алхах, эсвэл шатаар дээш доош явах зэрэг боломжийн дасгал хийх хэрэгтэй. Хүн болгоны хувьд аз жаргал өөр өөр хэмжүүртэй. Тиймээс өөрийн амьдардаг газарт хайрттайгаа өнгөрөөх энэ үе таны хувьд аз жаргал байж болох юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Тэвчээртэй бай. Ямар нэг зүйлийг хийхдээ зоригтой, ухаантай бай. Хэрэв та хоол хүнсэндээ анхаарал тавьдаггүй бол өнөөдрөөс эхлэн хоол хүнсээ зөв хэрэглэж сур. Эргэцүүлэл ба мөргөл тустай байж чадна. Тэвдэх, сэтгэлийн түгшүүр таны хамгийн том дайсан байна. Төлөвлөгөө таны амьдралд тохиолдсон асуудлыг шийдвэрлэхэд туслана. Энэ сэтгэл гутрал танд сайн зүйлийг авчрахгүйгээс гадна, таны төлөвлөгөөг нураахад нөлөөлнө.Ойр дотнынхонтойгоо харьцах харьцаа шинэ түвшинд хүрнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Сурган хүмүүжүүлэх өдөр. Хүүхдүүддээ тус дэм үзүүлэх шаардлагатай. Тиймээс та энэ бүхний төлөө цаг заваа үрэх хэрэг гарна. Хэрвээ тэднийг зорьсондоо хүрэхгүй бол тайвшруулан нулимсыг нь арчих нэмэлт нусны алчууртай байгаарай. Таны авьяас чадвар өндөр байж бусдад юу хийж чаддагаа харуулна. Гэвч та мөнгө болон зугаа цэнгэлийн асуудлаас үүдэн найз нөхдөө алдаж болзошгүй. Учир нь та эрсдэлийг үүрэн, мөнгөө буцааж авах нь чухал бус хэмээн үзэж байгаа. Мөнгөө бусдад зээлүүлж болох юм. Та зугаацаж наргисан ч хэтрүүлэхгүй байж, цагийг хөгжилтэй өнгөрөө.
ОХИН (8/23-9/22)
Та ойр дотно байдаг хүмүүстэйгээ хамтран ажиллах, тэдэнд хүлээцтэйгээр хандахад хэцүү байх бололтой. Гэвч та гэр бүлийн хүмүүсийнхээ сэтгэл санааны байдлыг ойлгох хэрэгтэй. Тэдэнтэй санал нийлэхгүй байсан ч амаа хамхи. Од гарагийн нөлөөгөөр таны санхүүгийн байдал дээшилнэ. Хэрвээ та од гаригийн ид шидийг хүлээн авбал гэр бүлийн амьдрал тань баялаг утга учиртай болж чадна. Хувиа бодохгүй байх нь амжилт цэцэглэлтийн түлхүүр мөн.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Чимээгүй өдөр. Ганцаараа байхыг илүүд үзнэ. Интернет кафе бусдаас өөрийгөө тусгаарлах хамгийн сайхан газар байж мэднэ. Таны бусдаас дээгүүр байдал болон хашир зан тань бусдыг өөртөө итгүүлэхэд туслана. Сонирхолтой ном энэ оройн сайхан амралт байх болно. Өнөөдөр танд хайр дурлал, инээд хөөрийг гээд баяртай зүйлс тохиож магадгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хэрэв та өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан хийхээр төлөвлөвөл бусдад юу санаж бодож байгаагаа шууд хэлэх нь илүү зохистой байх болно. Та хэрэв тэд нааштай хариу хэлнэ гэж бодож байгаа бол эхний уулзалтаа төлөвлөж эхэл. Компанийнхаа хүний нөөцийн эсвэл зар сурталчилгааны салбар луу шилжих нь боломжтой байх болно. Та өөрийн албан тушаалаа өөрчилснөөр амжилт гаргах бөгөөд энэ нь таны зан араншинд тохирч, одоогийн нөхцөл байдлаас тань илүү дээр байна. Өөрийн хүсэл, итгэл найдвар даа анхаарлаа хандуул.
НУМ (11/22-12/21)
Амин чухал өдөр. Эмчийн хэлснийг дагахгүй байгаа бололтой. Чөлөөт цаг зав ихтэй байх тул та юу ч хийсэн тав тухаа алдагдуулах хэрэггүй. Ирэх амралтынхаа өдөр өөрийн үнэхээр хийхийг хүсэж байгаа зүйлээ л хийгээрэй. Гэнэт гэртээ их цэвэрлэгээ хийхийг хүсч дээвэр, таазныхаа тоос шороог арилгасан ч болно. Танд зугаатай байх болно. Харин гэрээ цэвэрлэх нэрийдлээр бүр бусниулахын хэрэггүй. Ходоод гэдэс өвдөж зовиурлаж мэднэ. Тиймээс дэглэмээ сайн бариарай. Харин заавал эмчийн зөвшөөрөл, оношоор эм авч хэрэглээрэй. Мэргэжлийн хүнд хандалгүйгээр өөрөө толгой мэдэн хүссэнээ хийх нь эрсдэлтэй алхам юм.
МАТАР (12/22-1/19)
Таны сэтгэл санааны бат бөх байдлыг шалгах өдөр болно. Энэ шалгуурыг хэрхэн яаж даван гарахаа одооноос бодох хэрэгтэй. Амжилттай даван туулж гарахын цагт аз таных гэдгийг сана. Харин таныг элдвээр оролдох хамтрагчдаа хатуухан үг хэлэх цаг нь болсон байна. Хайртай хосууд хамт байхын тулд өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийх хэрэгтэй байгааг одод сануулж байна.
ХУМХ (1/20-2/18)
Бүрсгэр өдөр. Гариг эрхсүүд хүчээр эрхшээлдээ байлгах тул өнөөдөр их завгүй өдөр байх нь. Энэ өдөр санхүүгийн болон хайр дурлалын асуудалд тогтворгүй байдал хөндлөнгөөс нөлөөлөх тул санаа зовнино. Та хувийн харилцаа болон бизнесийн сонирхлынхоо тэнцвэрийг барих шаардлагатай ба тодорхой шалтгаанаар ажлаа түр орхихыг оролдох ба ажлын өрөөнөөсөө гарахдаа хаалгаа хаа.
ЗАГАС (2/19-3/20)
Адармаатай өдөр Нөхцөл байдал, сэтгэл санаа тогтворгүй өдөр. Тиймээс та анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Таны үгээр илэрхийлэх чадвар дахиад л анзаарагдхуйц байна. Олон нийтийн өмнө үг хэлэх, зохиох бичих, харилцаа холбооны салбарт ажилладаг хүмүүс ажилдаа амжилт гаргана. Тусгай гэрийн даалгавар хийх ёстой оюутнууд одоогийн эрч хүчээ ашиглан хэрэгцээтэй мэдээллээ олох, баримтуудыг шалгах, олсон материалуудаа харьцуулан дүгнэх хэрэгтэй. Нэр алдар, аз завшаан хөөцөлдөж байгаа хүмүүс амжилт олох болно. Ирээдүйн тогтвортой байдалд хамааралтай чухал шийдвэрүүдийг зөв юм хийж байна гэсэн итгэлтэйгээр хийж болно.