Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Камертоны Ганаа: Бүү хоцор, бүтэл муутай нь хоцорно
Дуу хөгжим

Камертоны Ганаа: Бүү хоцор, бүтэл муутай нь хоцорно

Урлаг Урлаг09/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC005064771801852016-11-09-12-02[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яг одоо Монгол Улсын хүн ам 3 сая 115 мянгад хүрээд байна. Тэгвэл хүн амын энэхүү тооноос хавь илүү буюу 5 сая гаруй үзэгч, сонсогч фэнүүдтэй уран бүтээлчид Монголд олон бий. Тэрхүү уран бүтээлчдийн нэгдсэн “Mongolian youtube hits” тоглолтыг энэ сарын 18-нд “Corporate&Convention Centre”–ийн концертын танхимд ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү шоу дэлхийн стандартад нийцсэн дээд зэрэглэлийн цор ганц удаагийн гайхамшигтай тоглолт болно хэмээн амлаж байна. Энэ талаар зохион байгуулагчдын нэг “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ ингэж ярилаа.  

-Маш олон сюрпризийг үзэгч, фэнүүддээ зориулж бэлтгэсэн гэсэн. Заримаас нь дэлгээч..

-Монголдоо хамгийн анхны дэлхийн стандартад нийцсэн шоу тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү тоглолт маань нэгдүгээрт тохилог дээд зэргийн орчинд зөвхөн 1000 хүнд зориулагдсан гэдгээрээ онцлог. Түүнээс гадна 30 мянган төгрөгөөр ямар нэгэн эгнээ суудлын ялгаваргүйгээр тоглолтоо үзэх боломжтой. Хэн түрүүлж ирнэ тэр хүн хамгийн тухтай, хамгийн гоё өнцгөөс тоглолтыг өндөр кайфтайгаар хүлээн авч үзнэ гэсэн үг юм.

Мөн тоглолтыг “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хөтлөгчид маш сонирхолтой байдлаар хөтлөн явуулна. Тэд маань дэлхийн хэмжээний жинхэнэ шоу тоглолтыг хэрхэн хөтөлдөг вэ гэдгийг үлгэрлэх болно. Тиймээс үзэгч, уншигч, сонсогчдодоо хандаж хэлэхэд “Бүү хоцор, бүтэл муутай нь хоцорно” гэмээр байна.

-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Сүүлийн үеийн хит болсон уран бүтээлээрээ олныг байлдан дагуулаад буй залуу уран бүтээлчид оролцоно. Тухайлбал, Цэцэ, NMN, Оргил, Баярцэцэг, Freezone, Ука, 3 охин, Зоригт Хишигдалай, Маралжингоо, Чойжоо, Энэрэл, Баярцэнгэл, Маргад, Нараа зэрэг “Youtube” хуудаснаа уран бүтээлийг нь хамгийн олон сонсогч сонссон, үзсэн дуучид оролцох юм.

О.Туяа

Эх сурвалж: Zindaa.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг аялан тоглолтоороо нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой

14/01/2026
Дуу хөгжим Урлаг

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Хулио Иглесиас бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдахаар болжээ

14/01/2026

“Google”-ийн хиймэл оюун ухаан хоёр сар хүрэхгүй хуганцаанд нэг тэрбум зураг бүтээв

14/01/2026

Жүжигчин Виллем Дефо Италид ферм эрхлэн амьдарч байна

14/01/2026

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026

Ойрадын Амарсанаа баатрын хөө хуяг Увс аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна

14/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.