Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»15 удаа босож суух нь 500 удаагийн гэдэсний дасгалтай тэнцэнэ
Үндэсний хөгжим

15 удаа босож суух нь 500 удаагийн гэдэсний дасгалтай тэнцэнэ

Урлаг Урлаг10/11/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c2b19658fe2f3b70big1575461352016-11-10-14-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Өдөрт ердөө 15 удаа хийхэд л хангалттай!! Сууж босох дасгалны гайхалтай үр дүнг мэдрээрэй. Хүний нийт булчингийн 70 хувь нь биеийн доод хэсэгт байдаг байна. Өдөрт 15хан удаа хийгээд биеийн доод хэсгийн булчингаа хөгжүүлээд зогсохгүй гоо сайхан болоод эрүүл мэндийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэдгийг амлаж байна.
 
 
Булчингийн дасгал гэхээр хамгийн түрүүнд биеийн аль хэсэг санаанд бууж байна? "Гэдэсний булчин” гэж хариулах хүн олон байх л даа. Гэхдээ гэдэсний булчин жижигхэн учраас бүтэн биеэрээ дасгал хийсэн ч үр дүн бага харагдана. Гэдэсний булчингаа хичнээн ашигласан ч калори дорвитой хасагддаггүй бөгөөд ерөнхийдөө өөрчлөлт бага байдаг. Хүний биед гэдэсний булчингаас илүү том булчин бий. Тэр бол биеийн доод хэсгийн булчингууд юм.
 
Биеийн доод хэсгийн булчингуудыг ажиллуулж 15 удаа босож сууснаар 500 удаа гэдэсний дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг байна. Өөрөөр хэлбэл, биеийн доод хэсгийн булчинг ажиллуулснаар энергийн зарцуулалт ч ихсэхээс гадна булчингийн хэмжээг нэмэгдүүлж бодисын солилцоо ч эрчимтэй явагддаг тул турахад хамгийн тохиромжтой дасгал хөдөлгөөн юм. Босож суух дасгал нь зөвхөн биеийн доод хэсэг төдийгүй хэвлий, гэдэс болон гар, нурууны булчинг ажиллуулдаг учир биеийн бүх хэсэгт жигд нөлөөлнө.
 
 
Босож суух нь гоо сайханд сайнаар нөлөөлдөг шалтгаан
 
Тархинаас ялгардаг "залуужуулах” гормоны урсгалыг сайжруулна. Үнэндээ сууж босох дасгал хийх үед хүний тархинаас залуужуулагч гормон ялгардаг байна. Энэ гормон нь өөх тосыг задалж, арьсыг сэргээн төлжүүлэх ид шидтэй юм. Сайхан арьстай болохын тулд "үнсгэлжингийн цаг” буюу унтсаны дараах эхний 3 цаг их чухал үүрэгтэй гэдэг нь энэ хугацаанд залуужуулагч гормон ид ялгардаг үе юм. Гоо сайханд хамгийн чухал нөлөө үзүүлдэг энэхүү гормон нь таныг нойрсож байхад төдийгүй дасгал хөдөлгөөн хийсний дараа ч ялгардаг байна. Түүгээр ч зогсохгүй хөдөлсний дараа ялгарах хэмжээ нь ердийн үеийнхээс 100-300 дахин илүү байдаг аж.
 
Гэхдээ хүн бүр өөр байж болох ч бидний биеийн булчингийн 70 хувь нь доод хэсэгт байдаг. Тэгэхээр босож суух нь тэр хэсгийн булчинг тэнцвэртэй ажиллуулдаг учир залуужуулагч гормоныг ихээр ялгаруулахад чухал үүрэгтэй дасгал юм.
 
Гадаадын олон алдартнуудын дунд ихээхэн дэдгэрээд буй "30 day squat challenge” буюу "30 өдрийн сууж босох дасгал”-ыг та бүхэндээ танилцуулая.
 
 
Зөв хийх дараалал:
 
①Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа урагш чигээр нь сунгана.
②Аажуухнаар доош суугаад хоёр гуя тань шалтайгаа параллель байхаар сууж өгнө.
③Энэ байдлаа 3 секунд бариад буцаад аажуухнаар дээш босно.
Хурдан үр дүнг нь харахын тулд хэт олон юмуу хэт хурдан хийх нь булчинд ачаалал өгчэсрэгээрээ бүдүүн гуятай болох талтай. Тиймээс өөрт тааруулж хийх нь чухал юм. Ямар ч зардал гаргахгүйгээр өөрт хөнгөнөөр залуужуулах дасгалаа одооноос эхлэхэд юу нь болохгүй гэж
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.