Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Мөнх-Оргил: Гунигтай шүлэг
Утга зохиол

Б.Мөнх-Оргил: Гунигтай шүлэг

Урлаг Урлаг19/11/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15055877_1285326118209352_6875197954420519141_n_500x5005124122262016-11-19-17-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Б.Мөнх-Оргил: Гунигтай шүлэг
Аагитай архинд согтууран
Аархаж буй догь эр
Аальгүй охидод тэнхээрхэн
Дайлж буй баян гар
 
Тойрч суусан хүүхнүүдээс
Тоочиг алдан маасганана
Тоож харахгүй байхад нь
Тоох ч юмгүй мунаглана
 
Хөхрөн инээх охидын магтаалд
Хөөрч буй бэлтэй эр
Хөлсны үнэртэй буудлын өрөөнөөс
Хөөргөө алдсан ч гудиггүй эр
 
Хөлдүү мах зарж олсон
Хөх ногоон Чингис авугайг
Хөхөндөө парлонтой нүдэндээ линзтэй
Хөөрхөн охидод үрж тараана
 
Арьс үс арилжиж олсон
Аравт хорьтийн нүнжигтэй дэвсгэртийг
Булбар ялдам засварт орсон
Будмал охидод үрж тараана
 
Мөнгө нь дуусах алдад
Мөөмөө бариулах нь юу л бол
Мөлгөр тархитай шар залуу
Эхнэртээ юу гэж хэлнэ дээ
 
Байгаа төгрөгтөө тааруулан
Бааранд ороод баярхана
Балай хэдэн хүүхнүүдэд
Байдаг хэдээ шавхана
 
Буудалд орохын даваан дээр
Бултаж новшрох сэгсгэрүүдэд
Мал наймаалсан цаасаа сэгсэрүүлсэн
Мань эр уй гашууд автав
 
Б.МӨНХ-ОРГИЛ
2016.11.18-нд
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026
Утга зохиол Урлаг

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд монголчууд оролцож байна

18/06/2026
Утга зохиол Урлаг

Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” роман уншигчдад хүрнэ

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.