Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Амьдралд тохиох 10 үнэн
Дуу хөгжим

Амьдралд тохиох 10 үнэн

Урлаг Урлаг22/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32lovagoovnd1rcapeqmkl5fl7_b5723882422016-11-22-14-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Аз жаргал, зовлон бэрхшээл аль нь ч байсан бид урагшилсаар л, амьдралын төлөө зүтгэсээр л байдаг. Эргээд харахад дурсамж, сургамж дүүрэн зам мөр зурайж байдаг билээ. Хүн бүрийн зам мөр өөр ч авах сургамж нь заримдаа ижил байх нь бий. Тэгвэл яалт ч үгүй бидэнд тохиолдоод байдаг амьдралын энгийн үнэнүүдээс танд хүргэж байна.

1.  Хайрласан хүн чинь эргээд чамайг хайрлахгүй байх үнэхээр хэцүү. Гэвч хэн хэгнийг нууцхан хайрлаад түүнийгээ илчлэх зориггүй байх бүр хэцүү.

2. Орчлон ертөнц дээр тэр л надад хамгийн чухал хүн шиг санагддаг байсан ч эцэст нь энэ бүхэн юу ч биш болж зүгээр түүнийг орхих нь зөв байсныг ойлгох шиг гунигтай зүйл байхгүй.

3. Ганцаараа хүүхдийн савлуур дээр гунихран сууж байсан тохиолдол бий юу? Тэгвэл энэ үед сайн найзууд л хажууд чинь ирээд ганц ч үг дуугарахгүй сууж байгаад яваад өгч чадна. Үүний дараа чи сэтгэлээ онгойтол ярилцсан юм шиг болсон байдаг.

4. Бид алдах хүртлээ өөрсдөдөө ямар үнэ цэнэтэй зүйл байгааг ойлгодоггүй. Бас олж авах хүртлээ юуг хамгийн ихээр санаж байснаа мэддэгүй.

5. Хэн нэгнийг шохоорхоход ганц л минут хангалттай, хэн нэгэнд сайн болоход ганц цаг л хангалттай, магадгүй хэн нэгэнд дурлахад ганц өдөр ч хангалттай байж болох юм, харин хэн нэгнийг мартахад бүхий л амьдрал минь ч багадах шиг санагддаг.

6. Өнгөнд бүү хуурт, нэг л өдөр гандана. Мөнгөнд бүү хуурт. Нэг л  өдөр дуусна. Харин чамайг ямар ч шалтгаангүйгээр инээмсэглүүлж чаддаг хүнийг л хайрла.

7. Юу хүссэнээ мөрөөд. Хаа нэгтээ рүү явмаар байгаа бол яв. Чи юу хүснэ, түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэ. Учир нь чи ганц л амьдарна, хүссэн зүйлээ хийхэд чинь ганц л боломж олдоно.

8. Хосуудын дунд илүү үг хэрүүл ч үүсгэж мэднэ. Хорон муу үг амьдралыг чинь ч сүйрүүлж дөнгөнө. Цагаа олоогүй үг дарамт үүсгэхийн нэмэр. Харин эдгээрийг үнэн хайрын үгс чинь л эмчилж, уучилуулж чадна.

9.   Аз жаргалтай хүмүүст бүх зүйл хэрэггүй байдаг. Харин хамгийн чухал зүйлсээ л олсон байдаг.

10. Чамайг төрөхөд чи уйлж бусад нь инээлдэж байсан. Харин чамайг үхэхэд чи инээж бусад нь уйлж байхаар амьдар.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

15/12/2025
Дуу хөгжим Урлаг

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон

15/12/2025
Дуу хөгжим Урлаг

Эми Уайнхаусын эцэг охиныхоо найзуудыг шүүхэд өглөө

12/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол хүний ур ухааныг гайхуулсан “Star Dance” хамтлаг

16/12/2025

Der Bi: 2026 онд “Арга билиг” цомгоо гаргахаар зэхэж байна

16/12/2025

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ

16/12/2025

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.