Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг17/12/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fc1397239c283d1dc7ada46f55e5dbd7_x31318294662016-12-17-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 17. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 19 . Санчир гараг.  Билгийн тооллын 19, Найралт эх одтой, харагчин тахиа өдөр.


Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага
: Авахуй 
Суудал:  Уул

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирах сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Холимог өдөр. Өчигдрийг бодвол таны сэтгэл санаа хамаагүй дээрдэх болно. Та өнөөдөр маш урам зоригтой байх бөгөөд таны гаргасан санаачлага тодорхой үр дүнд хүрнэ. Таны урлагийн болон бүтээлч авьяас чадвар танд өнөөдөр нэлээд хэрэг болох бөгөөд чухал ажлыг амжилттай дуусгахад нөлөөлнө. Харин удахгүй буд гариг арслангийн орд руу шилжсэнээр хүмүүсийн дунд таны нэр хүнд өснө. Гэхдээ энэ нь таныг нэлээд эргэлзээтэй байдалд оруулах магадлалтай.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр томоохон худалдан авалт хийж, тавилгаа шинэчлэх, шинээр авто машин авах, мөн ирээдүйн орон сууцандаа хөрөнгө оруулалт хийх, зуслангийн байр худалдан авах гэж байгаа хүмүүст тааламжтай байна. Харилцаа холбоогоо тэлж шинэ танил уруугаа анхаарлаа хандуул. Ямар нэг зүйлийг санаандгүй байдлаар дутуу хүтүү хийж орхисон байх вий. Юу нь буруу юу нь зөв эсэхийг олохын тулд өөртөө цаг гарга. Гэр бүлийн уур амьсгал таагүй эсвэл хамтрагчтайгаа зөрчилдөнө.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өөрийгөө хөгжүүлэх нь таны гол зорилго бол бусадтай зөрчилдөхөөс зайлсхий. Хайр дурлалдаа сэтгэл дундуур байгаа бол энэ нь таны өөрийн чинь л алдаа. Хэрэв та хамтрагчаа хэт үнэлж, түүнд итгэх юм бол та нэг л өдөр алдах болно. Өөрөө өөртөө дүгнэлт хий.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Саадтай өдөр. Та энэ өдөр бусадтай харьцахдаа маш их эрч хүч зарцуулна. Тиймээс та эртхэн утсаа салгаарай. Таны найз хөрш танаас тусламж гуйна. Та өдрийн хагасыг хүмүүстэй ярьж өнгөрөөнө. Үзэл бодлын ялгаатай байдлаас үүдэн та бусадтай маргана. Итгэл үнэмшилтэй холбоотой маргаанд та оролцох хэрэггүй. Та хэзээ ч ярьж ханадаггүй гэдгээ сана. Шулуун дардан замаар алхаж байж бусдыг доромжлохоос зайлсхий. Хадмуудтайгаа таагүй байдалд орж болзошгүй. Тиймээс хамаатан садныдаа очихдоо хэлэх үгэндээ болгоомжтой бай. Оройтсон зочдыг хүлээн авахдаа бэлтгэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Ганцаар байж өөрийн хийхийг хүсч байсан зүйлээ хийхэд тааламжтай. Энэ нь та гэртээ ганцаар үлдэх хэрэгтэй гэсэн үг бус юм. Бусадтай холбоотой байх нь мөн ганцаараа байхтай адил чухал ач холбогдолтой. Та өөрийн дуртай зүйлээ хийснээр маш их таашаалыг авч чадна. Зарим азтай хүмүүс өөрийн бүтээлээ ашигтай зарж, борлуулна. Хэрвээ зөн совин танд ямар нэгэн зүйлийг хэлбэл энэ бүхнээ дага.


ОХИН (8/23-9/22)

Таатай өдөр. Алхах, дугуй унах гэх зэргээр биеийн дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой. Үүнийг өдөр тутмын мөрдлөгөө болго. Санхүүгийн хүндрэлтэй байгаа бол танд эерэг үр дүн авчрах төсвийн төлөвлөгөө гаргаж болно. Том зүйлд санаа зовохоосоо илүү жижиг зүйлсийг сайн анхаар. Ингэснээр та бүх зүйлийг амархан хийж чадна. Мөн аяллын төлөвлөгөөгөө дуусгах болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үнэ цэнтэй өдөр. Таны аливаад дүн шинжилгээ өгдөг чадвар болоод өөрийгөө хэрхэн үнэлдэг чанар үнэхээрийн гайхалтай юм. Дараагийн алхмаа төлөвлөхөөс өмнө танд юу хамгийн их хэрэгтэй байна түүнийгээ чанга гэгч нь атгаад ав. Ойр дотны хэн нэгэндээ бэлэг сонгох нь амаргүй ажил гэдгийг ойлгоно. Түүний юунд дуртайг нь таах гэж оролдохын оронд юу өгмөөр байгаа тэрийгээ л өг. Таны авч өгсөн бэлэг таны хэрэгцээнд байхгүй байж болох ч тэр хүнд таныг дурсан сануулахаар сэтгэлийн бэлэг л байх болно. Харин та дэглэмээ сахихаа зогсоож болохгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Эрч хүчтэй өдөр. Өглөө эртлэн босч дасгалаа хий. Та өөдрөг өөртөө итгэлтэй, дур булаам байж олон зүйлийг хийх болно. Гадаад үзэмжиндээ анхаарч шинэ хувцас худалдан авч болно. Өөрийн төсвөө ухаалгаар зарцуул. Та төлөвлөснөөсөө илүүг үрж болзошгүй. Аз туршсан үйлдэл хийх хэрэггүй. Зарим азтай хүмүүс эд хөрөнгө өвлөн авна.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр ажил хэргийн шугамаар холын аянд гарах эсвэл үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх шаардлага гарч ирэхийг үгүйсгэхгүй байна. Та ажил хэргийнхээ ирээдүйн тогтвортой үйл ажиллагаанд зориулж хөрөнгө мөнгө хуримтлуулах хэрэг гарна. Магадгүй таны дансанд орж ирэх мөнгө, санхүүтэй холбоотой мэдээ мэдээлэл таны материаллаг байдлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг од эрхэс амлаж байна. Түүнчлэн өнөөдөр та хувийн амьдралдаа тохиолдсон асуудлуудынхаа нэгийг амжилттай шийдэж чадах болно.

МАТАР (12/22-1/19)

Мэрийлттэй өдөр. Таны сайтар гаргасан төлөвлөгөө нурж мэдэх тул өөрийн бодолдоо хэт их найдсаны хэрэггүй. Дараа нь та сэтгэлээр унахын л нэмэр. Өөрт үнэ цэнтэй зүйлсээ хайрлаж хамгаалаарай. Юу ч тохилдсон байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж сур. Шинэ хөрөнгө оруулалт хайж суухын оронд өөрийн авдрыг уудал хэмжээ багасана гэдэг муугийн илрэл биш ч байж мэдэх юм аа. Та өөрийгөө үнэлдэг зан санхүүгийн тань байдалтай холбоотой тул гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байгаарай. Харин та найз нөхөд, хамаатан юм уу бизнесийн хамтрагчтайгаа холбоо барих гэж байгаа бол ачааллаас хол байхыг танд зөвлөж байна.


ХУМХ (1/20-2/18)

Гэнэтийн үйл явдал тохиолдоно. Ажлаа эргэн харах явдал гарч магадгүй. Ойр дотны хүн таны дэргэд байвал сайн болно. Үдээс өмнө санхүүгийн баримт бичиг бүрдүүлэхдээ алдаа гаргаж магадгүй. Та өнгөрснөө санан дурсаж, өнгөрснийг эргүүлэх хүсэл төрнө. Өдөөн хатгалга, сүрдүүлэлтэд бүү авт. Эрчүүдийн хийхийг хүсэж буй худалдаа арилжаа өнөөдөр амжилттай байх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэл зовоосон өдөр. Өнөөдөр таны бодсоноос таагүй өдөр болбол үүнийг хэт мухар сүсэгтэй холбон хүлээж авах хэрэггүй. Болж буй зүйлүүд таны сэтгэлд хүрэхгүй байлаа гээд уур уцаараа ямар ч гэм буруугүй хүмүүст гаргахаас сэргийл. Өнөөдөр таны эрч хүч нэлээд буурах бололтой. Энэ нь таны мөнгө санхүү, татвар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудад нөлөө үзүүлэх болно. Хэрвээ та анхаарал болгоомжтой байж чадвал эдгээр асуудлуудыг маш амархан шийдвэрлэж чадна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025

“Миний нүдээр ирээдүйн Улаанбаатар хот” сэдэвт гар зургийн уралдаан” болно

16/05/2025

Энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурьтай

16/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын нэр дэвшигчид тодорлоо

16/05/2025

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.