Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Хүүхэддээ ОНЦ сурах нь чухал гэж бүү сургаарай
Үндэсний хөгжим

Хүүхэддээ ОНЦ сурах нь чухал гэж бүү сургаарай

Урлаг Урлаг14/01/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
geriin_daalgavar8748377852017-01-14-13-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн бүр үр хүүхдээ ихийг сурч, өөрийнхөө бүтээж чадаагүй тэр амжилтын оргилд гарч, амьдралаас сайн сайхныг амсаж мэдрээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч үр хүүхдээ сайн хүн болгож өсгөх гэж хичээхийн зэрэгцээ, онц сайн сурахыг зааж зөвлөдөг. Гэхдээ энэ нь хэтэрвэл хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг сэтгэл зүйч анхааруулж байна. 

Та бидний түлхүү гаргадаг дараах хандлага таны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг тухай сэтгэл зүйч Т.Хонгорзул зөвлөж байна. 

1. ХҮҮХДЭЭ СУРГУУЛИАС ӨМНӨ УНШУУЛЖ БИЧҮҮЛЭХ ГЭЖ ХИЧЭЭХ ХЭРЭГГҮЙ 

Сургуулиас өмнөх нас буюу 4-6 нас бол хүүхдийн тоглоомын нас байдаг. Энэ насан дээрээ хүүхдүүд тоглоомоор дамжуулан нийгмийн харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх, хийсвэрлэн бодох чадвар гэх мэт олон ур чадваруудад суралцаж байдаг. 

Энэ насан дээр заавал уншуулж бичүүлж сургах гээд хүчлэх хэрэггүй байдаг. Судалгаагаар эрт уншиж бичсэнээр үеийнхээ хүүхдүүдээс түрүүлж гоц хөгждөггүй гэдгийг баталсан байдаг. 

2. ХҮҮХДЭДЭЭ ОНЦ СУРАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ЗОРИЛГО ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ ӨГӨХ ХЭРЭГГҮЙ 

Эцэг, эхчүүд хүүхэддээ хамгийн сайн боловсрол олгоход санаа тавих нь зүйн хэрэг юм. Хэдий тийм боловч зөвхөн дүнгийн үзүүлэлтээр хүүхдийнхээ сурлага хөдөлмөрийг хэмжвэл өрөөсгөл ойлголт болно. Сургалтын системийн үнэлгээ нь тэр бүр хүүхдийн сурсан зүйлсийг тоон хэмжүүрээр бодитой гаргаж чаддаггүй. Тиймээс авсан дүнгээр нь хүүхдээ юм сурдаггүй хоосон толгой гэж үнэлэх нь хүүхдийн өөрийн үнэлэмжинд сөргөөр нөлөөлөх тал бий. 

Энэ зөвхөн эцэг, эхчүүдэд хамаатай бус багш сурган хүмүүжүүлэгч нарт ч хамаатай бөгөөд тухайн хичээл дээр гоц сайн сурсангүй гэж хүүхдийг хэл амаар доромжлон гутаах ялангуяа олон хүүхдүүдийн өмнө ичгүүрт оруулах нь хүүхдийн үнэлэмжинд нөлөөлж сэтгэл санааны хямралд оруулах нь бий. 

3. ТӨГС ОНОО БУС ТӨЛӨВШСӨН ХҮН БОЛОХ НЬ ЧУХАЛ

Хүүхдийн өөрийн үнэлэмж төгс тоон хэмжүүр дээр тогтож байвал, заавал 100 оноо авах ёстой гэсэн бодолтой хүүхдийн хувьд 98 оноо авахаараа сэтгэлээр унаж эхэлдэг. Өөрийгөө 100 л авахгүй бол хангалттай сайн биш гэсэн ойлголт тухайн хүүхдэд төрдөг учир хэдийгээр онц дүнтэй байсан ч төгс онооны хойноос улайран яваандаа энэ нь түгшүүрийн эмгэг төдийгүй сэтгэл гутралд орох аюултай байдаг. 

Энэхүү бодол нь эцэг, эхчүүд болон сурган хүмүүжүүлэгч нарын хүүхэддээ багаас  нь суулгасан итгэл үнэмшилтэй холбоотой байдаг. 

Төгс төгөлдөр оноогоор өөрийгөө үнэлж өссөн хүүхэд өсөж том болоод ажил дээр гараад өөртөө төдийгүй бусад хамтран ажиллагсаддаа өндөр шаардлагыг тавьж улмаар сэтгэлд нь хүртэл үр дүн үзүүлж чадахгүй тохиолдолд харилцааны асуудалд ордог. Улмаар бусдын санаа бодлоос илүү зөвхөн өөрийнхөө санаа бодлыг хамгийн сайн нь хэмээн итгэж багаар хамтран ажиллахад хүндрэл учирдаг.  Түүнчлэн бусдыг өөлөн шүүмжилж, бусадтай таарч тохирохгүй зожгирох хандлагатай болдог. 

4. ЗАН ЧАНАР ТӨЛӨВШЛИЙГ ТОДОРХОЙЛНО 

Барууны орнуудын сургалтын системд хүүхдийг төлөвшүүлэх буюу эерэг зан чанарыг онцолсон хөтөлбөрүүдийг чухалд тооцдог бөгөөд бага ангиас нь эхэлж заан сургадаг. Тухайлбал, бага ангийн хүүхдүүдэд бусдыг энэрэн хайрлах талаар хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй цагийг өнгөрүүлэн тэдэнд ямар хүндрэл бэрхшээл байдгийг биеэр харж мэдрэх, өвчтэй зовлонтой хүүхдүүдэд хандив өргөх, хогоо гудманд хаяхгүй байх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүндлэх мэндлэх ёсонд сургах, настай хүмүүст хүндлэлтэй хандах, олон нийтийг хамарсан аливаа ажилд гар бие оролцох гэх мэт олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

Хүүхдээ багаас нь нийгмийн хамтач сэтгэлгээнд сургах нь чухалд тооцогддог бөгөөд энэ нь эргээд зөвхөн амин хувиа хичээсэн биш харин бусдын эрх ашгийг боддог улс эх орноо гэсэн сэтгэлгээг суулгаж өгдөг. 

Түүнчлэн гэр бүлийн үнэ цэнэ, эрсдэлтэй зан үйлээс татгалзах, харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх чадвар гэх мэт зүйлсүүдэд сургаснаар эргээд нийгмийн аливаа асуудал болох салалт, хүсээгүй жирэмслэлт, бүх төрлийн донтолт гэх мэтүүдээс урьдчилан сэргийлж чадна.

 Сэтгэл Зүйч Т.Хонгорзул

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канадын “Оттава” тэмдэг болон Ниагарын хүрхрээг Монголын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ

13/07/2025

“Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна

13/07/2025

Анхны “Hermès Birkin” цүнх дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагджээ

13/07/2025

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2025″ үдшийн цэнгүүнээс

13/07/2025

Улсын баяр наадамд Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан боллоо

12/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.