Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»П.Бадарч: Загал минь
Утга зохиол

П.Бадарч: Загал минь

Урлаг Урлаг12/06/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1497240546593e13e246ac62369007872017-06-12-15-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Загал минь

Сайхан загал морьтой байлаа
Санааны зоргоор үүрд ханилсангүй
Найман чимэгт эмээл юугаан өргөж
Насан турш зоо нуруунд нь тааруулсангүй.
Салхин урсах их талаа
Саруулхан хөх тэнгэр гэвээс
Одод шиг мяралзсан сүрэг дундаан
Саран мэт содон морь минь
Залуу нас дуу наргиан хөөж
Загал мориороо алсхан найранд очдог байжээ.
Зайлуул гэргий минь өнжүүд хонууд зовохдоо
Загалаа унаж яваадаа гэж амсхийдэг байжээ.
Харлах харгуйн дов дэрлэн унаж
Халамцуу бие хөдөөд ганцаар хэвтэж үзсэн.
Тэгэхэд миний Загал эмээлтэйгээ дэргэд хүлээж
Тэнгэр газрын хооронд тэр минь л аварсаан.
Дөрвөн өртөөд жолоо таталгүй
Дөрөө жийн сайхан загалаараа давхиж
"Өөд болох нь ирээч" гэсэн буурлындаа очиход
Өөрт минь захих үгээ хэлж байхад нь золгосоон.
Аяны богцны суран үдээс чангалж
Алдрайхан бие гүнж замд гарахад
Амраг минь цагаан сүүгээр дөрөө мялаахдаа
Алзахгүй ээ ха Загал минь түшинэ гэдэгсэн.
Сайхан Загалынхаа найман ганзага сунгаж
Салхи шуугиулам хатираанд "дөрвөн цаг" исгэрч явлаа
Нийлсэн чимэгт эмээл юугаан өргөж
Насан турш зоо нуруунд нь тааруулж
Эрийн түшиг сайхан Загал морио
Эгнэгт эдлэх тавиланг би өөрөө түлхсээн.
Төрхгүй залуугийн бодолд наймаан дон тусаж
Төө цагаан гаанс хоер залуу мориор өгч
Төхмийн хүний ногтонд эрдэнэ толгойгий нь өргөхөд
Төрөл шиг болсон загалыгаа уйлав уу даа гэж харсаан.
Цэн цэнгийн товруутай хар суран хазаараа
Цэвэр уран толгойноос нь хангинуулан байж авахдаа
Цээж зүрхэнд харамсал бууж буцмаар байсан ч
Цэх шулуун эр гэгдэв гэж нэрэлхээд буцаагүй.
Хүний нутгийн ус өвсийг орхин гүйж
Хөөрхий Загал минь тэнцэж босон талдаа нэг ирсээн.
Хөхөмдөг униарт хавраар нэхсэн эзэнд нь бас л өгч
Хөтлийн цаад руу хондлой нь товолзон далдрахыг харсаан.
Анхны гүйлтээсээ хойш Загал морь минь
Ахиж наддаа, унаган ижилдээ ирсэнгүй.
Агтны манлай, хайрт хүлгээ хүний ногтонд оруулсан
Арчаа нь үгүй эзэн намайгаа үүрд орхисон байна.
Ургах нар бүхнээр адуугаа би хумихдаа
Унаган Загал морио дандаа л дурсаж явна
Урт цагаан гаансандаа галзуу улаан нэрэвч
Унаа муутайхан шиг л явж байна.
Их талын энгээр давалгаа шиг үймэх
Ижил мянган сүрэгтээ эргэж дахин ирвэл нь
Түрүүчийн адил буцааж, ухаант Загалыгаа гутраахгүй ээ
Түрийнээсээ урт гаанс, адуунаасаа дөрвөн залуу морь өгнөө.
П. Бадарч

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026
Утга зохиол Урлаг

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зохиолч, яруу найрагчдын бүтээлээр түүвэр ном бүтээв

11/11/2026
Утга зохиол Урлаг

Уран бүтээлч, уншигчдын уулзалт боллоо

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.