Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Диваажин
Утга зохиол

Диваажин

Урлаг Урлаг14/06/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1490857095_4357197656602017-06-14-11-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүн замын доор намайг анх хашхичхад

Хайр ивлэсэн сүүгээр ижий минь намайг амлуулж
Хачин энхрий бүүвэйн дуугаар энд намайг аргамжсан
Аньсгаа нээхэд минь аав минь намайг 
Амар амгалангийн үнэгээр наадуулж
Адуунаасаа унага нүдлүүлж эрхлүүлсэн энд
Энэ 
Хоёр сая гэрлийн жилд ч үл орших
Хоёр сая живаа одон дунд ч үл олдох
Цэв цэнхэр диваажин минь
Энд бойтогтой хөлөөрөө анх газар тамгалахад
Бодь согоо нь түшиж хөлд оруулсан
Бор талын тэртээх булгийн ус нь
Ангааг минь тайлах гэж бориглодог
Борог өвс нь хүртэл
Шөнөжин нэрсэн шүүдэртэйгээ өглөө нь намайг хүлээдэг
Энд
Сайртай хөлийг минь агь ганга нь үнсэж аргадсан
Саарь чулуугаар нь хот айл болж тоглоход 
Уярсан горхи нь өдөржин мэлмэрдэг юмаа энэ диваажингийн
Энд 
Цасан ширхэг нь хацар дээр унах нь үнсэх мэт зөөлөн байдаг
Цагаан уул цэцэг нь энэ орчлонгийн билэгдэл байдаг
Сормуус нь цантсан бүсгүй нь ч үзэсгэлэнгийн дээд үзэсгэлэн байдаг
Салхины исгэрээ навчсийн сэржигнээн нь хүртэл яруу шүлэг мэт байдаг аа
Энд 
хуурын татлаганд өвгөд минь туульс хайлахад 
Хөх үүлсийнх нь дэргэдээс шонхор нь бууж надтай сонсдог
Хүрэн уулсийнх нь бэлд гэрээ дугуйлахад
Хүн чулуу нь ерөөл хэлдэг юмаа энэ диваажингийн
Энд
Саахалтын охинд сэтгэл алдан сарны дор болзоход минь
Сархиагт уулсийн дундаас буга нь урамдаж намайг зоригжуулсан
Цэцэг шиг бүсгүйн ядам хуруунд бэлзэг зүүхэд
Цээлийн ус нь намуухан дуу аялсан юмаа энэ диваажингийн
Энд
Шуурга нь хүртэл лимбэн эгшиг мэт ялдам аялгуутай
Саргүй шөнө нь бодлогошрохгүй байхын аргагүй гүн
Зүйдэлгүй тэнгэрийг нь зурахгүй байхын аргагүй номин
Зүрхний гүнээс хайрлахгүй байхын аргагүй охин үртэй энэ диваажин
Энд
Согоо нь янзгалахад уйлахгүй байхын аргагүй уярам
Сарьдагт ургасан вансэмбэрүүг нь үнэрлэхгүй байхын аргагүй үрийн минь зулай шиг
Хөх уулсыг нь бишрэхгүй байхын аргагүй өвгөд шиг минь
Хүйн гол нь ижий шиг минь зөөлөн байдаг юмаа энэ диваажингийн
Энэ диваажинд
Хэн нэгэн хүн биений эрээгүй шуналд автаж
Тэртээх оддын гүнээс мөнхийн оронг мөрөөдөж
Тэргэл сарны доор өвдөг сөхрөн залибарч 
Энхжингийн энэ диваажинд сэтгэл үл ханаад
Гэгээн хүний дүрд хувилснаа чамлагсад
Амьсгалийн тоо цэг дээр ирэхэд 
Амар амагалангийн энэ диваажингийн утгыг ойлгоод
Сар нарны энэ орчлонд сэтгэл нь хоргодож
Сүнс нь сүүдэр үгүй тэнүүчилдэг юм гэнэ билээ 
Тиймээ энд
Уруул мэт навчис нь өнгөө хувилгаж одоход 
Улаахан жимсгэнэ нь цасан доор нь зүүдэлж байдаг
Моддыг дарсан цас нь бодь биеэ хувилгаж одоход 
Мойлын төгөл цэцэглэж байдаг юм аа
Энд
Цаг хугацааны цагаан шувуу нисэвч 
Урсгал минь энд урсаж үндэс минь энд хавж
Уулсын дундаас чоно нь улианд
Үүлсийн дэргэд шонхор нь хашхичаанд омогшиж оршино
 
Модун Ш
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдоржийн герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлнэ

23/07/2025
Утга зохиол Урлаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүллээ

10/07/2025
Утга зохиол Урлаг

Дагвын Цахилгаан Төрийн шагнал хүртлээ

10/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Avatar: Fire and Ash” киноны албан ёсны трейлер цацагдлаа

29/07/2025

“Согоомаа” олон ангит аймшгийн киноны бүх анги үзэгчдэд хүрч эхэллээ

29/07/2025

Японы орчин үеийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ толилууллаа

29/07/2025

“Их шүтээн Эзэн Чингис хаан” үзэсгэлэн дэлгэнэ

29/07/2025

“LUMINO” хамтлагийн “THE ONE” тоглолт болно

29/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.