Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ш.Гүрбазар – Ээмэг дууль
Утга зохиол

Ш.Гүрбазар – Ээмэг дууль

Урлаг Урлаг10/04/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index8186845382012-04-10-21-44[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай нутагт, намайг бага байхад
Гуч хүрсэн эр хүн өрөөсөн чихэндээ ээмэгтэй явдагсан
Хүүхдүүд бид нар учиргүй их шохоорхдог байлаа
Гээд тэр нь энэ ертөнцөд хүний эцэг болохын зовлон хэцүүг өгүүлсэн Эртний нэг домогтой дүйж байсан юм.

Тэгээд би Ээмэг гэж дууль бичиж билээ
Одоо үүнийг таньд ярьж өгье!

Мөхдөггүй үлгэрийн эхэнд гэнэлээ
Мөнх зулыг бадамлахад гэнэлээ
Дээл ганцалж дэр хуваалцсан хоёр амраг
Дэргэдээ бүлээн амьсгаа охин хүртэх гээд чадсангүй
Нар сарнаас гуйж үр хэдэнтэй тэвэрлээ ч
Насны хөл бүдрэх тавтай жилээ үргэдэг байж
Хүү хүссэн хоёрын зовлон түүгээр дууссангүй
Хүнд бодлоо хөнгөлж эх дахиад хөл хүндэрлээ
Тогтоож чадаагүй жаргалынхаа ирсэн хатуу сургийг
Тоонон дээгүүр өнгөрөх ногтрууны сүүдрээс харамлан
Элж мөхөдгүй үнэнд үрийнхээ сургыг дуулгавал
Эргэж төрсөн хөөрхий үр минь гэртээ тогтох болвуу гэж
Олон шөнө хоёулаа одноос нуун бодож гэнэ ээ
Хол аянтай усны чимээнд хэлье гэвч
Хоногийн саалтаар ширгэх тавиланд нь эмээлээ
Урт настай уулын чулуунд дуулгая гэвч
Улирлын ялгаар элэх өнгөнд нь айж гэнээ
Мөхдөггүй үнэнд дуулгаж эс чадваас
Мөлхөж хуураад ээжийгээ гомдоох вий!
Элдэггүй үнэнд сонсгож эс чадваас
Инээж ирээд эцгийгээ айлгах вий! гэж
Цөнг усанд хадгалах шиг эмзэглэн
Цөхөртлөө хоёулаа бодсон гэнэ ээ
Зуун догшин унаганы ирмэг туурайд хэлвэл
Зугтах адууг хөлгөлсөн зөөлөн торгон хоцрох вий!
Чулуу гаслах үсэргээнд нь өлөг юугаа санаж
Билүү шаргиулах туурайнд нь алганы халууныг бараадна аа гэж
Эцгийн сэтгэл гэнэтхэн их хатууд сүсэглэн
Эх зовлонт ханиа агтны араас алхуулжээ
Бүс огс хийн алхааг хүнд бараанаар
Битүү тууртын түрүүч омоглон хөлөө цавчилхад
Таанын толгойд бүдчивүү гэмээр эх гэнэтхэн амсхийж
Ташаа даран дуншиж газар өвдөглөн доошлохдоо
Цэцэг гишгэж чулуу өшиглөөгүй байгаа гэж
Цээж эвэртэл өвтгөх зовлон дундаа бодсон гэдэг ээ
Тосоод авахын аз ингээд ирдэгч
Тогтоож хайрлахын заяа дутдаг хөөрхий
Аргадаад аргадаад тогтоож чадаагүй
Ахиад хүү мэндэлжээ
Хайр ухаан хоёроороо орчлонгоос хүүгээ аргамжиж
Хатуу зөөлний зарилгийг сүжигт даатгагдсан эцэг нь
Хатаагдсан ээмгийг зүүн чихэнд нь онголж
Хавь ойрын хүмүүст охин төрлөө гэж зарлажээ
Учир иймээс хойш ёс түүгээр ирнэ
Унаган хар даахинд нь сам шүүрийг хатгаж
Уй зөрчих хуруунд нь сүй бөгжийг товоллоо
Торгоны өөдөс өчгийн тасархайг тоглоомны хэлэнд баримтаглалаа
Хол ойрын айлд охинтой хойгуур урдуур өнгрөгсөдөд хөл хориотой ганц гэр
Орой ирсэн гийчний өлмий хүйтнийг цээрлэж
Орсон буурын зогдороор дээс томон хэллүүлж байжээ
Араг дүүргэж шидмэс сээрвүүлж эрхлүүлнэ
Алаг эрээн дээлийг буруу энгэртээ өмсүүлнэ
Бүстэй хүүхдийн бараанаар хүүгээ харамлан буруулуулж
Бүрэг номхон аашийг эр биенд нь шингээж гэнэ
Учир иймээр байлаа ч ёс түүгээр ирэхгүй ээ
Нууж болдоггүй үнэн насны аясаар цухалдаж
Хааж болдоггүй төрх хоног хоногоор гэрэлтэж эхэллээ
Үе зөрчих хуруу нь унагны бяраа ирлэж
Удмын өргөн цээж нь уурганы цээлшиг ханхайж
Явдал ааш хоёроос нь охин төрх гээгдэхийн цагт
Ямар жам ирхээс ижий аав хоёр нь эмээж эхэллээ
Мөхдөггүй үнэнийг нууж эс чадсанаас
Мөн биеэ үзүүлээд ижийгээ зовоох нь уу даа
Элдэггүй үнэнийг хааж эс чадсанаас
Инээж өсөөд эцгийгээ орхих нь уу даа гэж
Сүсэглэхийн эрхэнд шаналж
Шаналхын эрхэнд залбирдаг боллоо
Амар сайхан жаргаагүй үлгэрийн төгсгөлд та эвгүйцэв ээ
Аав эжийгээ гомдоосон үрийн аашинд та гомдв оо
Явдал учирийг ярья би цааш нь
Нэг л өглөөхөн аргадаж ордог үүдээ
Даландаа хүргэлгүй чулуудаж
Аав талдаа өвдөг сөөлжүүлж суусан гэнээ
Халуун чихэнд нь онголсон хатаагтай ээмэг үргэж
Хатан угжтай хүүхнийг эхнэрээ гэж дуулгасан гэнээ
Амий нь өмөрсөн сүжиг ариун цогцсоноос нь алдархад
Аз заяа дутлаа гэж аав ээж нь эмээж
Үгүй болохыг нь үзэхгүй байя гэхдээ
Үрийн сурагтай өтлөе гэхдээ
Хол явдаа миний хүү гэж
Хонгор ээж нь уйлжээ
Алс газар явдаа гэж аав нь хүүгээсээ учирлажээ
Холдоод явахыг нь ирэхийн ухаанаар аргадаж
Хоёулаа байгаагаа гурвуулаа юм шиг тайтгарч
Алд цагаан дээс ахин дахин томон
Дуусахын цагт нь дахин дахин задлан
Үзэхийн буянаар нас бүүвэй
Үнсэхийн буянаар хушуу бүүвэй
Өрх дутааж өлгий хайчлаарай үүд дутааж
Үнэг хайчлаарай гэж
Араар нь гарсан хүнд
Ачтай айл шиг
Үүдээр нь өнгөрсөн хүнд
Үртэй улс шиг
Аялсаар аялсаар аяархан болсон гэдэг
Дуулсаар дуулсаар дуугүй болсон гэдгээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.