Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирлээ
Нийгэм

МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирлээ

Урлаг Урлаг23/06/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14217352872017-06-23-14-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагсан 'BBC Cardiff Singer of the World-д тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирлээ. Тэрээр “BBC” агентлагаас жил жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” уралдаанд оролцож тус тэмцээний романс болон ари төрөлд өрсөлдсөн юм.

    Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, ари-ны төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ.
МУГЖ Г.Ариунбаатарыг эх орондоо ирхэд нь урлагийн бурхад болон Нутгийн залуучуудын холбоо, гэрийхэн болон “Сүлд” чуулганы хамт олон хүлээж авсан юм. Ингээд эрхэм гавьяатыг эх орондоо дөнгөж буугаад байхад нь сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө танд баяр хүргэе, дэлхийн дуучин болоод эх орондоо ирж байна, сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Нар хур тэгширсэн, сайхан өдөр эх орондоо ирж байна, сайхан байна. “Cardiff singer of the world” тэмцээнд хоёр төрлөөр оролцож, хоёуланд нь финалд үлдэж, нэг төрөлд нь тэргүүн байр эзэлж, Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна. Сэтгэл дүүрэн байна сайхан байна.

-Дэлхийн том дуучид, үзэгчдийн өмнө 'Монголын тал нутаг' хэмээх сайхан дуугаа дуулсан. Энэ нь Монголын үзэгчдэд төдийгүй дэлхий нийтэд маш их таалагдаж, сэтгэлд нь хүрсэн байх?

-Миний хувьд дэлхийн тайзан дээр энэ агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байсан. Том зориг гаргаж, Монгол сонгодог бүтээлээр хаасан. Олон хүнд их таалагдсан нь мэдэгдэж байлаа. Гадаадад байгаа монголчууд төдийгүй маш олон хүн надад урмын үг хайрлаж, дэмжиж байлаа. Сүүлийн хэдэн өдөр аз жаргалаар бялхсан сайхан өдрүүд байна. Дэлхийн сонгодог бол олон сая хүмүүсийг уйлуулдаг, уяраадаг гайхамшигтай бүтээл байдаг. Гэхдээ Монгол Улс бас сонгодог урлагтай, бид бас юм бүтээдэг хүмүүс шүү дээ гэдгийг харуулахыг хичээж, тэмцээндээ оролцлоо. Үзэгчид ч маш сайхан хүлээж авсан.

-“Cardiff singer of the world”-ийн тайзан дээр тэргүүн байрын шагнал гардаж авах мөчид юу бодогдож байв?

-Мэдээж уралдаанд орж байгаа учраас унах, тэнцэхгүй байх эрсдэл бий. Гэхдээ энэ тэмцээнийг Оросын ард түмэн, маш олон дэлхийн мундаг уран бүтээлчид гээд маш олон хүмүүс харж байгаа учраас өөрийнхөө хүч хөдөлмөрийг шавхах маш том хариуцлага байсан. Тэргүүн байр эзэлсэн мөч бол мэдээж маш сайхан байлгүй яахав. Дэлхийн энэ том тэмцээнд би өөрийгөө сорих, хүч хөдөлмөрөө харуулахаас гадна Монгол Улсынхаа нэрийг гаргаж байгаадаа сэтгэл хангалуун, сайхан байсан.

-Мэдээж танд баярлалаа гэж хэлэх хүмүүс маш олон бий байх. Хамгийн түрүүнд хэнд баярлалаа гэж хэлмээр байв?

-Юуны түрүүнд төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Намайг өдий зэрэгтэй авч яваа СУИС, миний багш нар, Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга, Соёлын төв өргөөний хамт олон, Улсын филармон гээд миний ажиллаж, амьдарч байсан бүхий л хүмүүстээ талархаж байна. Дээрээс нь миний хажууд дэм болсон Буриад зон олон, Буриадын дуурь бүжгийн театрын хамт олон гээд энэ сайхан хүмүүсийн халуун цус, халуун дулаан уур амьсгал, намайг дэмждэг сэтгэл дээр миний амжилт тогтдог юм болов уу гэж боддог.Эх орноо, эх нутгаа байнга бодож, бахархаж, баярлаж явдаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.