Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Эрдэнэтийн уран бүтээлчид улаан хивсний ёслолд оролцлоо
Театр

Эрдэнэтийн уран бүтээлчид улаан хивсний ёслолд оролцлоо

Урлаг Урлаг14/11/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15106295205a0a6090426213008611822017-11-14-13-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож буй. Тус салбарынхан ойн баяраа “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Хайрлан жаргах эх орон” бүрэн хэмжээний шинэ уран бүтээл, Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчдийн “Хүний хүрэм” драмын жүжгээр эхлүүлсэн аж. Тэгвэл өнөрөгч амралтынэ өдөр тус аймгийн үе үеийн уран бүтээлчдийн улаан хивсний ёслол, алтан цом гардуулах ёслолыг зохион байгуулжээ.  

   1970-аад оны дунд үеэс Эрдэнэт хотын иргэдийн чөлөөт цагаар соёлын үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор Эрдэнэтийн соёлын ордон байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө аймгийн хэмжээнд соёл, урлагийн төрийн өмчит 9 байгууллагад 200 гаруй, хувийн хэвшлийн 16 байгууллага, продакшнд 300 гаруй хүн ажиллаж байна. Эдгээрээс “Гавьяат” хэмээх эрхэм хүндтэй цолыг 5 хүн хүртэж, МУСТА, шилдэг ажилтан хэмээх цол, тэмдгийг олон арван уран бүтээлч хүртээд буй.

   40 жилийн ойн баяраа тэмдэглэж буй уран бүтээлчдэд хандан аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гадаад харилцааг өргөжүүлэх, энэ төрлийн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулан аялал жуулчлалын салбарын салшгүй хэсэг болгон хөгжүүлэх зорилготой байгаагаа онцолжээ. Дашрамд дурдахад, Аймгийн соёл, урлагийн  салбарыг 2012-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлан, амжилттай хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд зөвхөн өнгөрсөн онд гэхэд орон нутгийн төсвөөс 150 сая төгрөгийг соёл, урлагийн үйл ажиллагаанд зарцуулсан байна.

 П.Наран

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно

16/03/2026
Театр Урлаг

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026
Театр Урлаг

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно

16/03/2026

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026

ФОТО: “Оскар”-ын кино наадмын улаан хивсний ёслолоос

16/03/2026

Халх эрэгтэй, эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэлүүд

16/03/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.