Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Дархан Бэр”-үүд дуутай боллоо
Одод

“Дархан Бэр”-үүд дуутай боллоо

Урлаг Урлаг02/05/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5515153158561084312018-05-02-13-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
   Зүрхний дуун бол хорвоогийн уянга. Дуунд дуртай Монгол түмэн тэр дундаа хадам талдаа дархлагдан байдаг “Дархан бэр”-үүдийн маань магнайг тэнийлгэсэн нэгэн сайхан уран бүтээл мэндэллээ. “ДАРХАН БЭРИЙН ДУУ” дууны шүлгийг Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч зохиож, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хөглөж,  Монгол улсын Морин хуурын чуулга найруулан хөгжимдөж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ч.Алтантүлхүүр дуулж амилууллаа.
   Олон авьяаслаг чадвартай мэргэжлийн уран бүтээлчдийн хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн тус дууны клипийг GTS студи хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ жилийн нийтийн дууны өнгийг тодорхойлох уран бүтээл болсон илхэн байлаа. Клипний нээлт  GYENNO ресторанд болж АЖ Н.Сувд, УГЖ Б.Жаргалсайхан, УГЖ Г.Урнаа, зохиолч СТА Шүүдэрцэцэг, жүжигчин Б.Анхбаяр Г.Алтангэрэл, Б.Батжаргал нар оролцлоо. “Дархан бэрийн дуу”-ныхаа нээлтэн дээрээ гурван хүүгээрээ гоёсон дуучин бүсгүй энэ сарын 04-нд UB PALACE-ын концертын танхимд “Хайрлах тусам гэрэлтэнэ” тоглолтоо зохион байгуулах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.