Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтуудын тов шинэчлэгдэн гарчээ
Уртын дуу

Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтуудын тов шинэчлэгдэн гарчээ

Урлаг Урлаг30/01/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17301290732020-01-30-13-50[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад  зориулсан хандивын тоглолтууд хойшлогдсон билээ.

   "PrayForChinbaFamily" хэмээх хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй "Niciton&Friends" тоглолт 2020 оны гуравдугаар сарын 14-ний 17:00 цагт "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд товлогджээ. Тус тоглолтод "Баян монгол", "Харанга", "Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр", “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, "Люмино" , "S4", хамтлагууд болон Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг,  дуучин Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.

   Харин хандивын хоёр дахь тоглолт болох мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн “Аравт” тоглолт 2020 оны гуравдугаар сарын 21-ны 16:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа товлогдсон байна. Тус тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, "Морин хуурын чуулга", "Түмэн эх" чуулга, "Улаанбаатар" чуулга, “Бөртэ”, “Алтан ураг”, "UB DRUMS" хамтлаг болон Ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ө.Уянга, Э.Анхбаяр, гитарчин Д.Өлзий-Орших, морин хуурч Д.Шинэцог, лимбэчин Г.Адъяадорж, хийлч М.Хулан, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, О.Гансувд нар оролцоно. 

   Дашрамд дуулгахад дээрхи хандивын тоглолтуудын зохион байгуулагчдаас "Үзэгч, хандивлагч та бүхний худалдан авсан тасалбар, хандив хэзээд хүчин төгөлдөр байх бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа тул тоглолтуудын товлогдсон өдөр үзээрэй" хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарын биеийн байдал сайжирч байгааг дуулгасан юм.

Тасалбарын үнэ

  • “Niciton & Friends” тоглолт: 30,000,  40,000, 60,000 төгрөг
  •  “Аравт” тоглолт: 25,000 төгрөг.

Тасалбар захиалахыг хүсвэл ЭНД дарна уу!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.