Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ
Уртын дуу

“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг03/06/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
19822576782020-06-03-11-46[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Дэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.

   Хүн үүсэн буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл бие биенийгээ, өөр өөрийгөө мөн түүх соёл, өв уламжлалаа цаг хугацааны аясаар устган үгүй хийсээр… Иймийн учир уламжлалт ахуй, өв соёл, зан үйлийг судалж, орчин үеийн хэллэгт хөрвүүлэн нийгмийн оюун санаа, хүний мөн чанарт ойлгуулах нь энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго юм. Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөн нь 2013 оноос эхлэн цуврал үзэсгэлэнгээ гаргасаар ирсэн ба одоогоор нийт 15 цуврал үзэсгэлэн гаргасан байна. Үүнээс эхний 15 цуврал үзэсгэлэн нь номоор бол I-р бүлэг байсан бөгөөд энэ удаагийн 16 дахь үзэсгэлэн буюу II-р бүлэг нь Parallel /Зэргэлдээ/ юм. Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлч Б.Бат-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал, Д.Дорждэрэм, С.Ганзүг, Ж.Гантулга нарын 6 уран бүтээлч гэрэл зураг, хөгжим, өрөг урлаг, баримал, видео арт, үйлдлийн урлагийн төрлүүдээр уран бүтээлээ дэглэн үзэгчдийн хүртээл болгож байна. Уг үзэсгэлэнг 2020 оны 2 сарын 22-ны өдөр дэглэж эхэлсэн бөгөөд энэ нь магад номын II-р бүлгийн эхлэл мэт. Энэ цагт Хүн Байгалийн харилцаа, Хайр Эрх Чөлөөний ойлголтыг хүн төрөлхтөн дахин нэг эргэн харах үе тохиож буйтай эн зэрэгцэн “Параллель” үзэсгэлэн чухам цагаа олжээ.

   Параллель гэдэг хавтгайн энэ ойлголт нь хэзээ ч огтлолцохгүй, гэсэн хэдий ч огторгуйд огтлолцдог зүйл юм. Дэлхий нийтээр хориг тогтоосон энэ цагт уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээ хэзээ ч зогсох ёсгүй бөгөөд хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж буй нь урьдаас төлөвлөгдөж, зориудаар бэлтгэгдсэн мэт, нөгөөтэйгүүр Параллель ертөнцөөс бидэнд илгээсэн дохио байж ч болох юм. Угтаа тэдний үзэсгэлэн бүр ямар нэгэн зүйлийн утга тайлал, дохио тэмдэг байдаг.

Урлаг бол хүний оршихуйд нэвтрэн орсон дохио тэмдэгийн болзолт вирус юм…

Урлаг судлаач Б.Учрал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.