Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын хоёр кино Хойд Европын кино наадамд өрсөлдөнө
Нийгэм

Монголын хоёр кино Хойд Европын кино наадамд өрсөлдөнө

Урлаг Урлаг05/02/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
59103521622021-02-05-08-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хойд Европын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт Монголын хоёр уран сайхны кино шалгарч, шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Их Британи улсын Лондон хотноо ирэх гуравдугаар сарын 20-ноос 27-ны өдрүүдэд болох олон улсын наадамд Б.Отгонзориг найруулагчийн "Эмэгтэй” кино, Э. Ган-Очир найруулагчийн "Дурсаж яваарай" бүтээлүүд албан ёсоор шагналт хэсэгт өрсөлдөх юм байна.

   Дэлгэцийн энэ хоёр бүтээл 2020 оны есдүгээр сард Их Британийн Олон улсын кино наадамд амжилттай оролцож байсан билээ. Тодруулбал, “Дурсаж яваарай” уран сайхны кино "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртэж байсан бол “Эмэгтэй” кино дөрвөн ч төрөлд нэр дэвшиж байв.

   Энэ удаа “Эмэгтэй” уран сайхны киноны уран бүтээлчид гурав, “Дурсаж яваарай” кино хоёр төрөлд тус тус нэр дэвшээд байгаа ажээ. Бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан. Солонгосын нэртэй жүжигчин Ан Жи Мүнийн тоглосон "Choi Hainzan" фильм продакшны анхны уран бүтээл “Эмэгтэй” кино нь өнгөрсөн 2020 оны зун онлайнаар нээлтээ хийсэн билээ.

А.СҮРЭН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.