Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Монголын уран бүтээлчид Тайваний “Да Дун” дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс шагнал хүртжээ
Дүрслэх урлаг

Монголын уран бүтээлчид Тайваний “Да Дун” дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс шагнал хүртжээ

Урлаг Урлаг19/08/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1515153538434294432021-08-19-10-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Тайваний Тайжун хотноо 26 дахь удаагаа зохиогдож буй “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-ийн ялагчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд зарлалаа. Монгол Улсаа төлөөлөн оролцсон гурван зураачийн уран бүтээл шүүгчдээс өндөр үнэлгээ хүртэж, хоёрдугаар шатанд шалгарчээ.

   Шагнал хүртсэн уран бүтээлүүдийн нэг болох “Унтамхай” буюу “Sleepy” тосон зургийг урласан Э.Цэнгүүн нь одоогоор Тайваньд урлаг, дизайны чиглэлээр суралцаж төгсөөд ажиллаж байна. Тэрбээр 2022 оны эхээр Тайваньд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байна.

   Уран бүтээлч Э.Цэнгүүний “Унтамхай” бүтээл нь хурц тод өнгөтэй, үндэсний онцлог хэв маягийг тод томруунаар илэрхийлжээ. Мөн тус уралдаанаас шагнал хүртсэн уран бүтээлч болох Б.Баттогтохын тосон зураг “Жинхэнэ хаан” буюу “True king” бүтээл нь хийсвэр өнгө аястай бүтээл болжээ.

Гар урлалын чиглэлээр уран бүтээлч И.Сайнбаян нь “Үхлийн тухай эргэцүүлэл” буюу “The Meditation on Death” бүтээлээр шагнал хүртжээ.

“Да Дун-2021” дүрслэх урлагийн үзэсгэлэнд дэлхийн 25 орны уран бүтээлчдийн 1507 бүтээл өрсөлдсөн ба үүнээс 115 бүтээлийг Тайваниас бусад гадаадын уран бүтээлчид ирүүлжээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж. Р. Лүө хэлэхдээ “Тайваний “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн” бол дэлхийн улс орнуудын уран бүтээлчид харилцах томоохон тайз бөгөөд энэхүү үзэсгэлэн нь Монголын шинэ залуу зураачдыг дэмжих, урам зоригийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг роль гүйцэтгэж буйд туйлын баяртай байна.

Энэхүү үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд Монгол орны уран бүтээлчид маш идэвхитэй оролцож байгаа. Цаашид ч Монгол орны уран бүтээлчид уг уралдаанд өргөнөөр оролцож, “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн” нь уран бүтээлчдийн карьерт чухал эргэлт гаргах, олон улсад танигдах боломжийг нэмэгдүүлэх боломж нь байгаасай хэмээн хүсэж байна.” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Италийн засгийн газар Караважжиогийн ховор хөргийг 30 сая еврогоор худалдаж авав

11/03/2026
Дүрслэх урлаг Урлаг

Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсаас дөрвөн уран бүтээлч оролцоно

11/03/2026
Дүрслэх урлаг Урлаг

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.