Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шавыг тавилаа
Музей

Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шавыг тавилаа

Урлаг Урлаг05/10/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cocq6hns8341718082021-10-05-08-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймгийн Зуунмод суманд Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шав тавих ёслол өнөөдөр /2021.09.22/ боллоо.

Монгол Улсад археологийн чиглэлээр Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн тэргүүлэн, Түүх-угсаатны зүйн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан технологийн Их сургууль, Улаанбаатарын Их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн зэрэг байгууллагууд судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт 8 мянга гаруй дэсийн 20 мянга илүү олдвор хэрэглэгдэхүүн, бусад байгууллагуудын сан хөмрөгт ч дутахааргүй олон тооны археологийн олдвор, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Дээрх байдал нь археологи болон угсаатны музей байгуулахад хангалттай олдвор хэрэглэгдэхүүн цугларсан төдийгүй боломж нөхцөл бүрдсэнийг харуулах бөгөөд тусгайлсан музей байгуулж үзүүлэн таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Монголын Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгыг нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг арилгах хэтийн зорилго, Шинэ Зуунмод хот, Майдар хотыг дагуул хот болгон хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага зэрэгтэй уялдуулан Төв аймгийн Зуун мод хотын шинэ суурьшлын бүсэд хотын шинэ төв болох “Атарчдын талбай”-н баруун өмнөд хэсэгт 2.4 га газарт байгуулахаар газрын зөвшөөрлийг авч, ерөнхий төлөвлөгөөнд оруулан төлөвлөжээ.

Музейн барилга 8200 метр квадрат орчим талбайтай бөгөөд гадна талаар гэрэлт хөшөө, хүн чулуун хөшөө, буган хөшөө зэрэг сүрлэг археологийн дурсгалууд, угсаатны зарим эд зүйлсийг бодитоор болон хуулбар байдлаар дүрсэлсэн үзүүллэг бүхий цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын орчинтой цогцолбор болон хөгжинө.  Энэ музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн 2 жигүүртэй бөгөөд барилгын нийт талбайн 50-иас илүү хувийг үзмэр, үзүүллэгийн танхимууд эзлэхээр төлөвлөжээ. Үзүүллэгийн талбайн археологийн жигүүрт 6 танхим, угсаатны жигүүрт 5 танхимд байнгын үзүүллэг дэглэх ба түр үзэсгэлэн зохион байгуулах том, жижиг 2 танхимтай байна.

Байнгын үзүүллэгийн ерөнхий чиг хандлага нь сэдэвчилсэн байдлаар дэглэгдэх ба дэглэлтийн энэхүү шийдэл нь уг музейг өдгөө манай улсад буй бусад музейнүүдээс ялгаруулж өгөхийн зэрэгцээ үзүүллэгийн давхцал, үзэгчдийн сонирхлыг татах байдал зэргийг бодолцсон шийдэл юм.

Шинээр төлөвлөж буй музей ашиглалтад орсноор өнөөг хүртэл зориулалтын бус байранд хадгалагдаж буй археологийн олдворууд стандартын шаардлага хангасан зориулалтын байр саванд хадгалагдах нөхцөл бүрдэнэ. Мөн ард иргэдэд эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний бахархал бий болгох, эв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд тус музей зохих хэмжээгээр нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн Соёл, амралт, боловсролын цогцолбор нэгээр нэмэгдэхийн зэрэгцээ аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулж, улсын эдийн засагт шууд болон шууд бусаар дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026
Музей Урлаг

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

06/08/2026

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

06/08/2026

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.