Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Секси охид имиджээ солихыг хүссэнгүй
Оддын амьдрал

Секси охид имиджээ солихыг хүссэнгүй

Урлаг Урлаг17/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3_oxin1521537352012-07-17-20-44[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гурван охин” хамтлагийн “Дэлхийн ягаан зүрх” гэх өвөрмөц нэртэй клип шинээр мэндэлж үзэгч фенүүдийнхээ нүд,  сонорыг мялаах боллоо. Эх орны сэдэвтэй энэхүү дууны клип үнэхээр өнгө тансаг, үзэмж төгс болжээ. Зургийг Улаан цутгалангийн хүрхэрээд авсан бөгөөд секси төрхтэй бүсгүйчүүд маань стил имиджээ солихыг хүсээгүй бололтой. Тухайн дууныхаа онцлог, клипний зохиол зэргийг харгалзаж стил имиджээ зохицуулдаг тэд энэ удаа үндэсний хувцас өмссөн бол бүр л гойд байх байсан боловуу.

Гэхдээ л үзэсгэлэнт гурван бүсгүйн ая зан цогцолж хүмүүн байгалийн холбоо уялдсан гэлтэй. 21 аймгаар тойрч тоглолт хийж явсан тэдэнд хөдөөгийн амьдрал тийм бэрхшээлтэй байгаагүй гэнэ. “Хөдөөгийн амьдралыг бид мэднээ” гэх тэд байгалийн сайхныг биширч явсаар нилээд борлосон аж. Уул ус, байгалаа шүтсэн тэдэнд  тэр зэргийн юмыг анхаарах сэхээ байгаагүй гэдэг.

“Гурван охин”-ыг Улаан цутгалангийн хүрхэрээ дээр ирэхэд жуулчид их байсан бөгөөд тэд хамтдаа зургаа авахуулж, клипний зураг авалтыг сонирхож үнэгүй тоглолт үзсэн “азтай” жуулчид болсон байна. “Гурван охин” хамтлагийн хувийн амьдралд онц өөрчлөлт гараагүй бөгөөд найз залуугийн хүрээнээс хальж, амьдрал зохиох талаар бодолгүй байгаа аж. Тэд “цаг нь ирэхээр бүх зүйл болдогоороо л болох байлгүй” хэмээн хэнэггүйхэн ярьж явна. Ийхүү эрч хүч дүүрэн байгаа тэдний хувьд “Киви” хамтлаг тарсан нь бас нэгэн боломж юм шиг. 

Гэвч “Гурван охин” хамтлаг үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. “Бид урьдынхаараа л уран бүтээлээ хийгээд явна. Чанарын ялгаа гарахгүй байх” хэмээлээ. Тэд уран бүтээлээс гадна бизнес хийх бодол тээдэг боловч одоогоор хамтлагийн ажилдаа анхаараад, бизнес эхлэх боломж хараахан бүрдээгүй байгаа гэх юм билээ. Залуу нас, эрч хүчээрээ бахархдаг ялдам охид тайзан дээр гараад дуулж, бүжиглэх үедээ хамгийн сайхан мэдрэмжийг мэдэрдэг гэнэ.

Д.Сэндэр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026
Оддын амьдрал Урлаг

“Top Boy” цувралын жүжигчин Майкл Уордыг хүчингийн хэрэгт буруугүй гэж шүүх үзлээ

15/07/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын шагналт жүжигчин Бренда Фрикер 81 насандаа таалал төгслөө

19/07/2026

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

19/07/2026

Дунд Хайлантайн хөшөө чулуу

19/07/2026

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.