Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Д.Болд МУГЖ Д.Сосорбарамд сахлаа ургуулах даалгавар өгчээ
Оддын амьдрал

Дуучин Д.Болд МУГЖ Д.Сосорбарамд сахлаа ургуулах даалгавар өгчээ

Урлаг Урлаг17/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bold-sosorbaram1538007992012-07-17-23-39[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУГЖ, Төрийн соёрхолт  Д.Сосорбарам сүүлийн үед дэлгэцийн бүтээлд төдийлөн оролцохгүй байгаа ч тун удахгүй нээлтээ хийх “Аравт” кинонд  дүр бүтээсэн юм байна.

“Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрийг бүтээснээс нь хойш түүнд ихэнхдээ түүхэн киноны санал ирэх болсон ч сүүлийн үеийн киноны зохиолууд төдийлөн таалагдахгүй байгаа учир тэрээр одоохондоо ямар нэгэн кинонд тоглохгүй гэж шийджээ. Тэрээр өнгөрсөн хавар нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Б.Лхагвасүрэн ах маань Чингис хаантай адилхан болоод л, би Б.Лхагвасүрэн ахтайгаа адилхан болоод л…” хэмээн ярьж байсан. Учир ч түүнийг үс сахлаа ургуулаад ирэхээр Б.Лхагвасүрэнтэй андуурах явдал цөөнгүй гардаг гэнэ. Харин саяханаас тэрээр “захиалгаар” сахлаа ургуулж эхэлжээ. Энэ тухайгаа тайлбарлахдаа “Би Б.Лхагвасүрэн ахтайгаа адилхан болох гээд ингээд сахлаа ургуулаад байгаа юм биш л дээ. Саяхан Камертоны Д.Болд намайг Со ахаа та сахлаа ургуулж байгаарай гэж даалгавар өгсөн. Нэг шинэ уран бүтээл хийх гэж байгаа. Түүнд нь миний сахалтай царай хэрэг болох юм гэсэн” хэмээн хошигнон ярьсан юм. Тиймээс тун удахгүй Д.Болдын нэгэн шинэ уран бүтээлийг Д.Сосорбарам гавъяат “чимэх” юм байна.

Н.Хувьзаяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026
Оддын амьдрал Урлаг

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026

Кино шүүмжлэгчид “Supergirl”-ийг DC-ийн хамгийн тааруу бүтээлүүдийн нэг гэж үнэллээ

29/06/2026

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026

“Аясахуй” тоглолтод хүрээ цам, ятга, төгөлдөр хуурын гайхамшигт аялгуу нэгэн тайзнаа эгшиглэнэ

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.