Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»A Cool – ийн тоглолт 9 сард болно.
Нийгэм

A Cool – ийн тоглолт 9 сард болно.

Урлаг Урлаг19/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images1504526812012-07-19-13-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уянгын хайрын дууг амилуулсан дуучин A Cool буюу Б.Анхбаяртай ярилцлаа.
-Саяхан наадам болж өнгөрлөө. Сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. Наадам гэдэг гэр бүлээрээ сайхан баярладаг уламжлалт баяр. Миний хувьд ч гэсэн гэр бүлтэйгээ наадамлалаа. Гэхдээ үүний хажуугаар тоглолттой байж таарлаа. Эрдэнэтийн наадамд очиж ая дуугаа өргөсөн. Мөн Их хотын үдэш зэрэг тоглолтуудад оролцсон.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сая “SBN” телевизээс зохион байгуулсан “Манай аялгуу” гээд төсөл хэрэгжсэн. Шинэ үеийн залуус хуучны алтан үеийн дуучдынхаа дууг сэргээж дуулсан. Миний хувьд “Цэцэгчний хүслэн” гэж дууг дахин сэргээж дууллаа. Тэр нэвтрүүлэг “SBN” телевизээр гарсан. Яг одоогоор “Чиний тухай” гэж дуун дээр клип хийж байна. Зураг авалтандаа орчихоод явж байна. Удахгүй клипээ цацна. Үүний дараа дахиад нэг дууны клипний ажилтай. Удахгүй бас гадагшаа тоглолтод явах гээд бэлтгэлээ хангаад байж байна.
-Анхны цомгоо гаргах гэж байгаа гэж сураг дуулдаад байсан?
-Тийм. Анхны цомгоо гаргах гээд ажиллаж байгаа. Ерөнхийдөө доторхи дуунууд нь бэлэн болчихсон. Хэвлэлтийн ажил үлдээд байна. Герман, Солонгос хоёрын аль нэгэн рүү хэвлэлтэд өгөх гээд л сонгох гээд байна. Анхны цомог гэдэг утгаараа чанартай зүйл хийх гээд хэвлүүлэх орноо хүртэл сонгохдоо хариуцлагатай хандаж их сайн бодсон. Герман технологичид сайн гэдэг утгаараа тийшээ явуулах гээд л байна даа.
-Цомогт дандаа уянгын дуу багтаж байгаа юу?
-Ерөнхийдөө уянгын талдаа дуу 80-аад хувь нь багтаж байгаа. Өмнө нь хүмүүст хүрсэн “Зөөлөн хайр”, “Аниргүй итгэл”, “Энхрий”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг дуунууд багтсан. Мөн үүнээс гадна цомгийн 30-аад хувь нь транс, R and B зэрэг чиглэлийн шигтгээ дуу ч багтсан байгаа.
-Тоглолт хийх бодол бий юу?
-Тийм. Бас нэг төлөвлөгөө гэвэл есдүгээр сард анхны тоглолтоо хийхээр ярилцаж байгаа. “UB palace”-ын  “Open air” задгай талбайд хийх төлөвлөгөөтэй байгаа. Задгай талбай том гэдэг утгаараа олон хүнийг хамруулсан нүсэр сайхан тоглолт хийе гэж бодсон.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.