Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Камертон-2” шоуны шилдэг 16 оролцогч хамтдаа амьдарна
Нийгэм

“Камертон-2” шоуны шилдэг 16 оролцогч хамтдаа амьдарна

Урлаг Урлаг20/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4407165172012-07-20-09-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"B Production", "Боловсрол" суваг телевиз хамтран өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн ард түмнийг байлдан дагуулах, урт хугацаанд мэргэжлийн түвшинд оршин тогтнох авьяас чадвар, эрч хүч, эв нэгдлээр дүүрэн цоо шинэ хөвгүүдийн хамтлаг байгуулах зорилгоор "Камертон-2" шоу төслийг санаачлан зохион байгуулсан билээ. 15-25 насны 760 гаруй залуус хамрагдсан уг шоу дөрөвдүгээр шатны байдлаар шилдэг 16 оролцогчыг авч үлдээд байна. "Камертон-2" шоуны зохион байгуулагчид болон шүүгчид болох "Камертон" хамтлагийнхан шилдэг 16 оролцогчдыг өнөөдөр хэвлэлийнхэнд танилцуулж, шоу цаашид юу хийхээр төлөвлөж буйгаа мэдээллээ.

Шилдэг 16 оролцогч залуус хамгийн сүүлийн буюу финалын шатдаа "Камертон" хамтлагийн дөрвөн гишүүний удирдлаган дор дөрөв хуваагдаж жинхэнэ мэргэжлийн хамтлагийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Хурлын үеэр "Камертон" хамтлагийн дөрвөн гишүүн өөрсдийн удирдлаган дор авсан багаа танилцуулсан бөгөөд оролцогчдыг дөрөв дөрвөөр нь хамтлаг болгон дараагийн шатанд нь бэлдэж байна. Мөн энэ үеэр төслийн багийнхан шилдэг 16 оролцогчтой хоёр сарын хугацаанд ажиллах албан ёсны гэрээ хийсэн гэдгийг мэдэгдэв. Энэхүү гэрээний дагуу оролцогчид цалинтай ажиллах ба үлдсэн хугацаанд бүх анхаарлаа зөвхөн шоундаа хандуулан дууны бэлтгэл сургуулилтаа өндөр түвшинд хангах зорилт тавин ажиллах гэнэ. Тиймээс  цаашид "Камертон-2" шоу нэвтрүүлэг реалити хэлбэрээр үзэгчдэд хүрэх ажээ. Монголын орчин цагийн залуусын өнгө төрхийг илтгэх хэмжээний шилдэг boyband болох зорилгод залуус бүх авьяас чадвар, ур ухаанаа дайчлан хамгийн сүүлийн чухал шаттай  нүүр тулан иржээ. Энэхүү 16 оролцогч нэг байранд амьдран хөгжмийн бэлтгэл хийх бөгөөд хамтлаг бүр "Камертон" хамтлагийн дуунуудыг шинээр амьдруулах юм. Мөн ингээд зогсохгүй оролцогчдын бие бялдрын хөгжил, гадаад дүр төрх, гоо сайхан, хувцаслалт гээд бүхий л талаас нь анхаарал хандуулан ажиллах гэнэ. Энэ хугацаанд дөрвөн багт хуваагдсан "Шилдэг 16" оролцогчид тус тус видео клипний зураг авалтанд орох ажээ. Энэ бүхний эцэст "Камертон-2" шоуны шилдгүүд урлагийн тайзнаа хөл тавих анхны гараа болох гала тоглолтыг ирэх 10 дугаар сард Соёлын төв өргөөнөө зохион байгуулснаар шоуны шилдэг хамтлаг тодорно. Энэхүү тоглолтынх нь ерөнхий зохион байгуулагчаар "On and Off" продакшн ажиллах юм байна. Ийнхүү Монголын рок поп ертөнцөд 17 жил тэсрэлт хийж байгаа "Камертон" хамтлагийн залуу залгамж халаа тун удахгүй тодрох нь ээ.

Ө.Халиун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.