Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан гэх Д.Энхмандахыг шүүнэ
Нийгэм

Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан гэх Д.Энхмандахыг шүүнэ

Урлаг Урлаг31/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд шүүнэ.

Түүний өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллана. Түүнд холбогдох хэргийг таван жил дамнан шалгаж, шүүж байгаа бөгөөд нотлох баримт дутуу гэх шалтгаанаар ийнхүү сунжирсаар байгаа юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэж, цагаатгасан. Гэвч шүүх хурлын дараа улсын яллагч нь уг шийдвэрийг үл зөвшөөрөн, Нийслэлийн прокурорт эсэргүүцэл бичсэн юм. Иймээс Д.Энхмандахыг дахин шүүхээр болсон байна.

Д.Энхмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т заасан зүйл ангиар шүүж байгаа бөгөөд гэм буруутай нь нотлогдвол түүний эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026

“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ

04/08/2026

“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг БНСУ-д амжилттай тоглолоо

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.