
Харин түүний гавьяа зүтгэлийг төр, засаг, соёлын байгууллага нь нэг ч удаа үнэлээгүй учраас одоо болтол СТА гэсэн цол, тэмдэггүй яваа ажээ. Үүндээ ч гутарсан уу нэг хэсэг бор дарсанд орсон хэдий ч “Эр хүн долоо дордож, найм сэхдэгийн” үлгэрээр одоо тэрбээр уран бүтээлийн ажилдаа ид ороод байна.
Налгар зуны найр, наадмын энэ цаг үед продюссер Л.Тайванбат аавынхаа төрсөн нутаг Хөвсгөлд очин өөрийн төрсөн дүү Л.Ган-Эрдэнийн бие даасан цомогт зориулж олон дуу зохиож суугаа гэнэ.