Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран сэтгэмж, цохивор хөгжмийн гайхамшгийг Монгол, БНСУ-ын уран бүтээлчид мэдрүүлнэ
Нийгэм

Уран сэтгэмж, цохивор хөгжмийн гайхамшгийг Монгол, БНСУ-ын уран бүтээлчид мэдрүүлнэ

Урлаг Урлаг09/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4541380692012-08-09-10-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Солонгосын уран бүтээлчдийн  хамтарсан “Тал нутгийн ариран”  хэмээх тоглолтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга болон  үндэсний их найрал  байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй “Тал хээрийн ариран” тоглолт энэ сарын 10-нд 15 цагаас УДБЭТ-н тайзнаа тавигдах гэж байна. Тоглолтонд БНСУ-н шилдэг 12 уран бүтээлч оролцохоор 8 сарын 6-аас 8 сарын 11-ний хооронд манай улсад саатаад байгаа ба тэд манай үндэсний хөгжмөөр өөрсдийн орны аялгууг тоглож үзүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Мөн тоглолтын үеэр  Ариран уран сэтгэмжит аялгуу,Усан цэргийн аялгуу, Намду Ариран, Монголын сайхан орон, Шинэ мудим, Салхит шувуу зэрэг аялгууг Монгол Солонгосын үндэсний хөгжмийн их найрал хөгжимдөн эгшиглүүлэхээр болсон байна. “Тал нутгийн ариранг”-ийн удиардаачаар БНСУ-ын Үндсэний театрын ерөнхий удирдаач Вон-Ил, Монголын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран сайхны удирдаач Н.Буянбаатар нар удирдах аж. Тус тоглолт нь хоёр орны хамтын ажиллагааны эхлэл бөгөөд манай уран бүтээлчид энэ сарын сүүлээр БНСУ-ыг зорьж уран бүтээлээ толилуулахаар болжээ. Уран сэтгэмж цохивор хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн уг тоглолт ганцхан удаа болох тул та бүхэн ирж сонирхоорой.

Ингээд БНСУ-ын уран бүтээлчдийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэж байна.

– Вон ил /удирдаач/

– Манай хоёр улсын  үндэсний театр тогтоолцооны хувьд адилхан. Бид 2012 онд гадаад орнуудад томоохон төслүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.Төслийн хүрээн дэх хамгийн эхний орон бол Монгол. Бид энэхүү хамтарсан тоглолтоороо хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ. Биднийг маш найрсаг сайхнаар хүлээж авсан та бүгдэд маш их баярлалаа.

– Гүон-Тэён /ерөнхий менежер/

– Монголд ирээд удаагүй байгаа ч гэсэн монгол удирдаач нартайгаа маш найрсаг дотно харилцаатай болсон. Цаашдаа бидний харилцаа улам өргөжин тэлээсэй гэж хүсч байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Top Boy” цувралын жүжигчин Майкл Уордыг хүчингийн хэрэгт буруугүй гэж шүүх үзлээ

15/07/2026

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

15/07/2026

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026

Шүүмжлэгчид “Moana” уран сайхны киног “урам хугалсан” гэж дүгнэв

15/07/2026

Адууны сэдэвт уран бүтээлүүдийг дэлгэж, үндэсний бичиг соёлоороо дамжуулан адууны соёлыг сурталчлав

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.