Монгол Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Тал нутгийн ариран” хэмээх тоглолтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга болон үндэсний их найрал байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй “Тал хээрийн ариран” тоглолт энэ сарын 10-нд 15 цагаас УДБЭТ-н тайзнаа тавигдах гэж байна. Тоглолтонд БНСУ-н шилдэг 12 уран бүтээлч оролцохоор 8 сарын 6-аас 8 сарын 11-ний хооронд манай улсад саатаад байгаа ба тэд манай үндэсний хөгжмөөр өөрсдийн орны аялгууг тоглож үзүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Мөн тоглолтын үеэр Ариран уран сэтгэмжит аялгуу,Усан цэргийн аялгуу, Намду Ариран, Монголын сайхан орон, Шинэ мудим, Салхит шувуу зэрэг аялгууг Монгол Солонгосын үндэсний хөгжмийн их найрал хөгжимдөн эгшиглүүлэхээр болсон байна. “Тал нутгийн ариранг”-ийн удиардаачаар БНСУ-ын Үндсэний театрын ерөнхий удирдаач Вон-Ил, Монголын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран сайхны удирдаач Н.Буянбаатар нар удирдах аж. Тус тоглолт нь хоёр орны хамтын ажиллагааны эхлэл бөгөөд манай уран бүтээлчид энэ сарын сүүлээр БНСУ-ыг зорьж уран бүтээлээ толилуулахаар болжээ. Уран сэтгэмж цохивор хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн уг тоглолт ганцхан удаа болох тул та бүхэн ирж сонирхоорой.
Ингээд БНСУ-ын уран бүтээлчдийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэж байна.
– Вон ил /удирдаач/
– Манай хоёр улсын үндэсний театр тогтоолцооны хувьд адилхан. Бид 2012 онд гадаад орнуудад томоохон төслүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.Төслийн хүрээн дэх хамгийн эхний орон бол Монгол. Бид энэхүү хамтарсан тоглолтоороо хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ. Биднийг маш найрсаг сайхнаар хүлээж авсан та бүгдэд маш их баярлалаа.
– Гүон-Тэён /ерөнхий менежер/
– Монголд ирээд удаагүй байгаа ч гэсэн монгол удирдаач нартайгаа маш найрсаг дотно харилцаатай болсон. Цаашдаа бидний харилцаа улам өргөжин тэлээсэй гэж хүсч байна.