Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Р.Анхням нөхөрт гарна
Оддын амьдрал

Р.Анхням нөхөрт гарна

Урлаг Урлаг13/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images7307202012012-08-13-09-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Стриптиз блюз” жүжигт нүцгэлэн эрчүүдийг хуйлруулж явснаа бодвол жүжигчин Р.Анхням өдгөө намба суусан даруухан эмэгтэй болж. Гэхдээ л түүний нүцгэн бие, эротик үйлдэл кино дэлгэцнээ цөөнгүй харагддаг.

Олны танил эрчүүдтэй амраглаж явснаа “Амархан дурладаг шигээ амархан хагацдаг” хэмээн тайлбарласан жүжигчин бүсгүй сүүлийн үед үнэт чулуу шигтгэсэн сүйн бөгжөөр гангарч эхэллээ. Энд тэндхийн арга хэмжээнд оролцож, элдэв загварын хувцас өмслөө ч мөнөөх бөгжөө огт солихгүй. Бас царайлаг бүсгүйн хуруунд бөгж зүүж, гэрлэхийг зөвшөөрүүлсэн азтай залуугаа ч нуугаад сүйд болох нь гайхалтай.

Ирэх намар болох хуримын ёслолоос өмнө сүйт залуугаа “гэрэлд цохиулахгүй” гэж хичээсэн Р.Анхнямын ч зөв байж мэднэ. Тэгэхгүй бол хувийн амьдрал нь нэг л мэдэхэд дэлгэсэн ном шиг ил болохыг үгүйсгэх газаргүй. Аягүйдвэл, хайртай залуугийнх нь хамаг нууц илэрчихвэл  хагацаж салах аюулд унана гэж эмээсэн биз.

Харин жүжигчин бүсгүйн ингэтлээ нууцалж буй “дурлалын бурхан” нь хэн болохыг сониучирхсан хүн олон байгаа.Бүр олны танил, чинээлэг эрхмүүдийн нэр ч энэ тааварт нь багтсан аж.  Юутай ч тэрбээр энэ бүхнийг тоолгүй нөхөрт гарахаар яарч, хэдэн жилийн өмнө ээждээ өгсөн “Ачийг тань төрүүлж, ажилтай болгоно оо” гэсэн амлалтаа тун удахгүй биелүүлэх нь.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Николас Кейж Малибу дахь гэрийнх нь ойролцоо үүссэн газрын цөмрөлтийн улмаас зочид буудалд амьдарч байна

05/11/2026
Оддын амьдрал Урлаг

Хейли Бибер хүүгээ төрүүлсний дараа PMDD-ийн хүнд хэлбэртэй тэмцэж байсан тухайгаа ярьжээ

05/11/2026
Оддын амьдрал Урлаг

Гэри Синиз талийгаач хүүгийхээ дурсгалд зориулж дурсамж ном бичжээ

03/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп Эбенезер Скружийн дүрээр Нью-Йоркийн гудамжинд гэнэтийн үзүүлбэр үзүүлжээ

05/11/2026

Кира Найтли 15 жилийн дараа Лондонгийн театрын тайзнаа эргэн ирлээ

05/11/2026

Николас Кейж Малибу дахь гэрийнх нь ойролцоо үүссэн газрын цөмрөлтийн улмаас зочид буудалд амьдарч байна

05/11/2026

Хейли Бибер хүүгээ төрүүлсний дараа PMDD-ийн хүнд хэлбэртэй тэмцэж байсан тухайгаа ярьжээ

05/11/2026

BTS хамтлагийн тоглолтуудыг 80 гаруй орны кино театруудаар шууд дамжуулна

05/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.