Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»П.Эрдэнэзаан “хоолны жор”-оор ном гаргана
Оддын амьдрал

П.Эрдэнэзаан “хоолны жор”-оор ном гаргана

Урлаг Урлаг13/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index2005402252012-08-13-10-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзааныг фенүүд нь жаахан юм болохоор л марзаганаж, инээд алдаж явдаг мэтээр төсөөлдөг юм билээ. Том биетэй болохоор нь ч тэр үү, зарим хүмүүс түүнийг сав л хийвэл хэн нэгэнтэй ноцолдож явдаг байх гэлцэх нь ч бий. Гэвч тэдний энэ таамаг буруу байж.

Тайзан дээр олны инээдийг бардаг жүжигчин залуу чөлөөт цагаараа гэртээ амрах дуртай нэгэн гэсэн. Тэр тусмаа, хэвтэж амрахаас илүү эхнэр хүүхдээ гарынхаа хоолоор дайлах гээд гүйчихдэг гэж байгаа. Цаг наргүй их ажил, шоу тоглолтынхоо дараа амрах зав чөлөө гарвал янз бүрийн хоол хийх гээд гэртээ "шигдчихдэг" хэмээн найзууд нь түүний талаар хошигнодог аж.

Баяр ёслолоор хүртэл ирсэн зочдоо дайлах санаатай эхнэрээсээ урьтаж, ширээ засах гээд зүтгэчихдэг ажилсаг нь дэндүү халамжтай нөхөр юм байх. Хоол хийх хообийтой жүжигчин залуу маань элдэв амттан өрж, хоолны жор зохиох тунчиг дуртай гэдгээ хүртэл нуугаагүй. Богино хугацаанд хэрхэн амттай хоол, зууш бэлтгэх талаар "Маск" продакшны эмэгтэй жүжигчид түүнээс зөвлөгөө авах гэж хошуурдаг болсон нь ч үүнтэй холбоотой. Гэрийн ажилд эхнэрийнхээ гарыг хардаггүй хэмээн ойр дотныхноосоо "очков" авдаг халамжтай залуу маань гэнэ лээ. цаашид шинэ жорынхоо цуглуулгаар ном гаргаж ч магадгүй гэсэн шүү. Түүний зохиосон жоруудаас хамгийн хялбар нь сонгинотой хуурга гээд бод доо.

Б.Дэжид

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр томилогдлоо

03/07/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бат оршил” тусгай үзэсгэлэнг Богд Хааны ордон музейд нээнэ

07/07/2026

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.