Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Реалити шоу эсэргүүцэлтэй тулгарлаа
Уртын дуу

Реалити шоу эсэргүүцэлтэй тулгарлаа

Урлаг Урлаг14/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ba5899ff7439b064big3441564482012-08-14-10-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын NBC телевизээс зохион байгуулж эхэлсэн “Stars Earn Stripes” хэмээх шоуг буруу утга санаа илэрхийлж, нийгэмд муу үлгэр дууриал үзүүлнэ хэмээн Нью-Йоркт өчигдөр олон арван хүн эсэргүүцэж жагсаал зохион байгуулжээ.

Реалити шоуны утга нь оролцогчид цэргийн бэлтгэл сургуулилалт, зэвсэг техниктэй харьцаж, шилдэг дайчид болон бэлтгэгдэх юм. Шоунд нэр алдартай хүмүүс оролцоно. Тухайлбал, Бүгд найрамдах намын экс гишүүн, Сара Палины нөхөр Тодд, жүжигчин Диан Кайн, боксчин Мохаммед Алигийн охин Лайла Али, олимпийн аварга, цаначин Пикабо Стрийт багтжээ. Харин шоуны хөтлөгчөөр АНУ-ын бэлтгэл генерал Уэсли Кларк ажиллах юм.

Эсэргүүцлээ илэрхийлэгчдийн үзэж буйгаар АНУ-ын залуус Афганистан болон зарим улсад цэрэг дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа. Гэвч телевизийн ийм шоу зохион байгуулснаар цэрэг армийн албан хаагч болохыг дэмжих, дайныг өөгшүүлэх, хүүхэд багачуудад галт зэвсэг хэрэглэхийг турхирах аж.
“Цэргийнхний гэр бүл” хэмээх төрийн бус байгууллагын гишүүн Сара Фухро AFP-д өгсөн ярилцлагадаа “Миний хүү Ирак, Афганистаны дайнд оролцоод ирсэн. Гэвч түүний бие, сэтгэл зүрх нь дайны хүнд үеэсээ салаагүй байна. Түүнд үлдсэн сэтгэлийн шарх ямар их зовлон, шаналал илэрхийлж буйг би төсөөлж чадахгүй байна” гэжээ.

Мөн тэрбээр “Цэрэг дайны ажиллагааг дэмжсэн реалити шоу хүүхдүүдэд сонирхолтой санагдана. Гэхдээ тэдэнд дайн сонирхолтой гэсэн сэтгэлгээг суулгах муу талтай. Хүүхдүүдийг ирээдүйд цэрэг болж эх орноо хамгаалах бус дайнд оролцож хядлага үйлдэхийг би зөвшөөрөхгүй” гэжээ.

NBC телевизийн “Stars Earn Stripes” шоу өчигдрөөс эхлэн гарч байна. Гэвч эсэргүүцэл нийгмийн сүлжээний сайтуудаар идэвхтэй өрнөсөөр.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.