Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Б.Эрдэнэбаяр: Тун удахгүй шинэ цомгоо өлгийдөн авна
Оддын амьдрал

Б.Эрдэнэбаяр: Тун удахгүй шинэ цомгоо өлгийдөн авна

Урлаг Урлаг14/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images2015916912012-08-14-11-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн дөрвөн сард Европын орнуудаар аялан тоглолтоо хийчихээд ирснээс хойш амралтын байдалтай байсан "Мотив"' хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу Жижгээгээс сүүлийн үеийн уран бүтээлийх нь сонин хачнаас сонирхлоо. Тус хамтлагийнхан шинэ цомгоо хэвлэлтэд явуулаад байгаа аж.

-Шинэ цомгоо хэвлэлтэд явуулсан гэсэн. Ямархуу цомог гарах гэж байна вэ?
-Европын орнуудаар аялан тоглолтоо хийж ирээд хэсэг амарч байгаад саяхнаас шинэ уран бүтээлийнхээ ажилд орсон. Одоогоор гурван ч дуугаа дүрсжүүлээд байна. Шинэ цомогт "Чи минь", "Өөрийгөө уучил" зэрэг 11 дуу багтаж байгаа. Ихэнх уран бүтээл маань цоо шинэ. Одоогоор цомгоо хэвлэлтэд явуулчихсан байна.

-Цомгийнхоо нэрийг өгсөн биз дээ?
-Шинэ цомгоо "Цасан бороо" гэж нэрлэсэн. Ирэх сард хэвлэлтээс ирэх байх. Энэ цомогт маш чанартай бүтээлүүд орж байгаа. Дуунууд маань янз бүрийн сэдэвтэй бөгөөд залууст зориулсан орчин үеийн хэмнэлтэй, тэднийг өөдрөг амьдралд уриалсан өнгө аястай. Мөн уянгын дуунууд ч багтаж байгаа.

-"Мотив"' хамтлаг энэ жил бие даасан тоглолт хийх үү?
-Манай хамтлаг өнгөрсөн жилүүдэд хоёр ч том тоглолт хийж, фэнүүддээ бэлэг барьсан. Харин энэ жил бие даасан том тоглолт хийх бодолгүй байгаа. Харин шинэ цомгийнхоо баярыг ирэх сарын эхээр хийнэ. Шинэ цомог маань хэвлэлтээс ирэхээр манай хамтлагийн дууг сонсдог фэнүүддээ зориулж, бяцхан тоглолт хийхээр төлөвлөж байна.

-Танай хамтлаг удахгүй Солонгос, АНУ-аар аялан тоглох сурагтай байсан. Энэ талаар?
– Шинэ цомгийнхоо баярыг хийчихээд л Солонгос, АНУ-аар аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн хавар бид Европын орнуудаар тоглоод ирсэн. Тэр тоглолтоос багагүй туршлага хуримтлуулсан гэхэд болно.

Тиймээс Солонгос, АНУ руу явж, тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа өөрсдийнхөө уран бүтээлийг хүргэхээр шийдсэн юм.

Ж.Отгонмягмар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026
Оддын амьдрал Урлаг

MC Beatz буюу Д.Тэмүүжин: Фэйсбүүкийг гурван жил хааж үзэх хэрэгтэй

08/09/2026
Оддын амьдрал Урлаг

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.