Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Д. Нацагдорж “Нацагдоржид хайр үлдээгүй…”
Утга зохиол

Д. Нацагдорж “Нацагдоржид хайр үлдээгүй…”

Урлаг Урлаг28/03/2012Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1
Тэр хайран…
Тэр хайран…
Тохой минжин малгайныхаа соронд унасан цасыг
Тормолзтол инээхдээ хацар дээрээ унагаж
Тойрч аальгүйтдэг байсан хүрээний дэгжин авхайд
Тогтож ядан дурлаж, хатсаар өвддөг байсан
Биеэ асаасан их хайрыг нь
Битүү далдуур “хутгаж” байгаад авчихсан
Нацагдоржид хайр үлдээгүй…

2.
Тэр хайран…
Тэр хайран…
Санбээсийн морины хөлсний үнэр сэнгэнэж
Cap хөрвөөсөн талд уртын дуу хадахад
Хаяа шуусан гэрээс гэгэлзэх бүүвэйн зөөлөн дууны
Халуун хонгор эгшгэнд нь нүд дүүрч баярладаг байсан
Биед нь багтдаггүй их баярыг нь
Билбүүр мунхгууд “гутааж” байгаад авчихсан
Нацагдоржид баяр үлдээгүй
З.
Тэр хайран…
Тэр хайран…
Тэнэглэх болгоомжлох гэгчийг мэдэхийн хэрэггүйд бодож
Тэнэг, сэцэнийг ялгалгүй нөхрийн сайнд санаж
Уул уулсын дайтайд бат бөхөд жишиж
Урсгал усны энтэйд тунгалаг сэтгэлийг барьсан
Эргэлзэнэ үгүй их итгэлийг нь
Элдэв хуурмаг “хугалж” байгаад авчихсан
Нацагдоржид итгэл үлдээгүй…

4.
Тэр хайран…
Тэр хайран…
Сэрж байгаа нутгийнхаа нүдний нуухыг арчих гэж
Сэхээрсний гэгээн шаналанд өдөр шөнөгүй автаж
Эс бүхнээрээ тарчлан
Монголын төлөө зовниж
Эрхээ хасуулан гундаж, торны цаана жиргэж байсан
Тархиа шатаасан их сэтгэлийг нь
Тамын шивнээ “хуурч” байгаад авчихсан
Нацагдоржид сэтгэл үлдээгүй
Насан залуу ид, төгөлдөр амийг нь
Наадмын орой эрлэг булааж бурханд өгчихсөн
Монгол Нацагдоржгүй болсон
Тэр хайран…
Тэр хайран…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

15/09/2026
Утга зохиол Урлаг

“Хаан заяа” роман мэндэллээ

15/09/2026
Утга зохиол Урлаг

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Анжелина Жоли Сальма Хайек нар нөхөрлөлөө “онцгой холбоо” гэв

20/09/2026

Остин Абрамс “Resident Evil”-ийн зураг авалтын үеэрх хүнд үзүүлбэрүүдийн талаар ярив

20/09/2026

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026

Италийн кино урлагийн домог Софи Лорен 92 нас хүрлээ

20/09/2026

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.