Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ану хатны дүрийг бүтээж байгаа Д.Отгонжаргал нүцгэлэхгүй гэжээ
Оддын амьдрал

Ану хатны дүрийг бүтээж байгаа Д.Отгонжаргал нүцгэлэхгүй гэжээ

Урлаг Урлаг17/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32_149689c7ccc0bb244dfe31885da8279e55d322072614012582012-08-17-17-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Энэ оны 12-р сард нээлтээ хийх “Шүүдэр” продакшны “Ану хатан” түүхэн уран сайхны кинонд эротик хэсэг ганц байдаг нь Галдан бошгит бага хатан Ахайтайгаа өнгөрүүлсэн шөнө гэнэ. Галдан хааны бага хатан Ахайд мисс Б.Бадамцэцэг тогложээ. Ахай бол түүхэн сурвалжид тэмдэглэснээр Ану хатны ах Галдмаагийн охин аж.

Ану хатны тухайд уран бүтээлчид нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, алтан ургийн Хиад боржгин угсааны хошуудын Очирт цэцний эрдэмт охин, төрийн хатан гэдэг талаас нь үзүүлж буй тул эротик хэсэг байдаггүй ажээ.

Ануд тоглож буй дуучин Д.Отгонжаргалын хувьд анхнаасаа гэрээ хийхдээ нүцгэлэхгүй гэж тохирчээ.

 

 

Ану хатны дүрд тоглосон дуучин Д.Отгонжаргал

“Ану хатан”кинонд 2011 оны “Академи авардс”-ын шилдэг зураач  “Мандхай цэцэн”-нд ажиллаж байсан МУСТА Ж.Цог ерөнхий зураачаар, шилдэг зураглаачийн шагналт, МУСТА Д.Ангараг ерөнхий зураглаачаар, шилдэг эвлүүлэгчийн шагналт Ш.Тансаг эвлүүлгийн найруулагчаар, “Холливудад зорчих тийз” реалити шоуны ялагч найруулагч, МУСТА Т.Алтантуяа ерөнхий найруулагчаар, АЖ Г.Жигжидсүрэн зөвлөх найруулагчаар, УГЗ С.Сангидоржийн хүү С.Сансаргэрэлтэх хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа нь кино ертөнцийн “мөрөөдлийн баг” юм.
“Ану хатан” киноны Зуун модны тулалдааныг ойн, усны, их талын гэж 3 хувааж, агаараас болон усан доогуур зураг авч, Галдан бошгит, Энх-Амгалан хаан, Ану хатны торгон зуутуудыг өөр өөрийн ялгарах тусгай хувцастайгаар үзүүлэн, 2012 оны 3-р сард дэлхий даяар худалдаанд гаргасан мэргэжлийн С300 камераар зургийг нь авснаараа онцлог юм.
“Ану хатан” кинонд нийт 400 гаруй хүн оролцож, павильонд Галдангийн төрийн ёслолын танхим, ордны гал тогоо, Галдан, Сэнгэ хунтайж, Юм-Агас хатан, Ану хатны өргөөнүүд, номын өргөө, шүтээний өргөө, тахилын өргөө, тоглоомын өрөө, Лхас дахь шүтээний сүм, Очирт цэцэний их өргөө, Энх-Амгалан хааны усны өрөө, Цөхүр увшийн хуйвалдаан, Очирт цэцэний бууран доройтсон үеийн гэр, агуй зэрэг 20 гаруй байгууламж барьж, Төв аймгийн Алтанбулаг сум, Эрдэнэ сумын “13-р зуун” бааз, Тэрэлж, Өвөрхангайн Элсэн тасархай, Цонжин болдог дахь Баянгийн аманд 5 удаагийн натурт гарч, зөвхөн сүүлчийн натурт 3 үхэр, 2 ямаа, нэг хонь, нэг гахай хүнсэнд хэрэглэсэн гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.