Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ барилгатай болно.
Уртын дуу

Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ барилгатай болно.

Урлаг Урлаг22/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index4349860932012-08-21-09-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ барилга ирэх сард ашиглалтад орно. Тус театрын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах юм байна. Уран бүтээлчид нь 600 суудалтай шинэ театртаа тавих уран бүтээлийн бэлтгэлдээ оржээ. Энэ талаар Дорнод аймгийн Хөгжимт театрын дарга Л.Наранхүүгээс тодрууллаа.

-Театрын шинэ байраа хүлээж авсан уу?

-Уг нь өдийд шинэ байрандаа орчихсон байх ёстой ч ашиглалтад орох хугацаа нь бага зэрэг хойшлоод байна. Ирэх сарын 1-нд хүлээж авна.

-Танай театрын хуучин барилга хэдэн оных вэ?

-1948 онд баригдсан, зориулалтын бус барилга шүү дээ. Хуучны барилга болохоор ажиллах орчин нөхцөл муутай, төвөөсөө алслагдсан, ажил явуулахад хүндхэн болоод байсан юм. Харин шинэ барилга маань аймгийн төвдөө, тоног төхөөрөмж нь шинэ. Бид шинэ байрандаа орох өдрөө тэсэж ядан хүлээж байна.

-Шинэ театртай болсных үзэгчдэд шинэ уран бүтээлээр бэлэг барина биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бид шинэ театртаа Оросын зохиолч Виталий Губаревийн “Ид шидтэн” хүүхдийн жүжиг бэлдчихсэн. Мөн ирэх аравдугаар сард бүрэн хэмжээний тоглолт хийнэ. Бас хуучнаар БСШУЯ, Соёл урлагийн хорооноос зарласан сонгодог бүтээлийн уралдаанд зориулж шинэ бүтээл тавина.

-Сонгодог бүтээлийн уралдаанд ямар бүтээл сойх вэ?

-Ямар бүтээл тавихаа одоохондоо шийдээгүй байна. Ямар найруулагчтай хамтарч ажиллахаа ярилцаж байна. Найруулагчаа сонгож байгаад ямар бүтээл тавихаа шийднэ. Орон нутгийн театрууд дотроос симфони оркестртой ганц театр нь манайх. Энэ нь өөрийн тайзнаа сонгодог бүтээлийн бэлтгэл хийх, тавихад томоохон давуу тал болно.

А.Амина

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.