Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол хүүхэлдэйн хаант улс” үүдээ нээлээ.
Үзэсгэлэн

“Монгол хүүхэлдэйн хаант улс” үүдээ нээлээ.

Урлаг Урлаг22/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f2ec3fda01da2800big7998147482012-08-22-09-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та гадаадад очоод хамгийн түрүүнд юу үздэг вэ? Үндэсний хоолны ресторан, дэлхийд нэртэй театр, тоглолт, алдартай шоу бас хамгийн цуутай казиногоор нь ороод гардаг уу?  Хүн болгон ингэдэггүй байх. Гэвч хүн бүр тухайн орны бэлгэ тэмдэг болсон бэлэг дурсгалын зүйлийг худалдан авдаг нь жам. Харин Монголд ирсэн хүн юу авдаг вэ?

Мэдээж, монгол үндэсний хувцастай жинхэнэ монгол хүүхэлдэй! Эх орныхоо нэрийг дэлхийд таниулж байгаа Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн Д.Доржхорол өнөөдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” үзэсгэлэнгээ дэлгэлээ. 

Түүний бүтээсэн хүүхэлдэйнүүд эдүгээ дэлхийн 10 гаруй улс орны төрийн тэргүүний цуглуулга, дэлхий даяарх Монгол Улсын  60 элчин сайдын яамдын өргөө бас Монголын мянга мянган өрхийн хойморт залаатай  байдаг юм.

1980 онд анхны нарийн мэргэжлийн хүүхэлдэйн урлаач болсноосоо хойш Доржхоролын гэх нандин хийцээрээ “Монголын нэрийн хуудас” болсон түүнийг олон улсын цуглуулагчид андахгүй. Зурах, сийлэх, оёх, наах гээд л дүрслэх урлагийн бараг бүх төрлийн ур чадвар, сэтгэлгээ, мэдрэмж, хамгийн гол нь чин зүрхний хайр нэхдэг энэ амаргүй ажилд амьдралаа зориулж чадсан Д.Доржхорол монгол хүүхэлдэйн урлагийг дэлхийд нэртэй монгол брэнд болгож чаджээ.

Хүүхэлдэйн ертөнцөөр амьдарсан 30 гаруй жилдээ бүтээсэн 70 мянга хол давсан хүүхэлдэйнүүд дунд чигчийхэн чинээнээс авахуулаад зөвхөн хувцас чимэглэл нь л гэхэд 1000 ам.доллараар бүтсэн цорын ганц бүтээл ч бий.

М.Бүүвэй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг дэлгэлээ

18/09/2026
Үзэсгэлэн Урлаг

22 барималчийн 22 шилмэл бүтээлийг нэг үзэсгэлэнгээс үзэх боломжтой

16/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Сурагч И.Эгшиглэн уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа

16/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Анжелина Жоли Сальма Хайек нар нөхөрлөлөө “онцгой холбоо” гэв

20/09/2026

Остин Абрамс “Resident Evil”-ийн зураг авалтын үеэрх хүнд үзүүлбэрүүдийн талаар ярив

20/09/2026

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026

Италийн кино урлагийн домог Софи Лорен 92 нас хүрлээ

20/09/2026

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.