Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»Эзэн Богд Чингис хаанд зориулсан үзэсгэлэн гарна
Сонсох

Эзэн Богд Чингис хаанд зориулсан үзэсгэлэн гарна

Урлаг Урлаг20/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Богд_Чингис_хаан9476952122012-09-20-18-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн шагналт уран барималч А.Очирболд, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 26-нд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэнг Эзэн Богд Чингис Хааны 850 жилийн ойд зориулж байгаа бөгөөд уран бүтээлч дөрвөн найз “Чингис хаан”-ыхаа ойд өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа юм. Тус үзэсгэлэнг гаргаж байгаа дөрвөн найз уран бүтээлчид нь дөрвүүлээ мэргэжлийн зураач уран бүтээлчдийн байгууллага болох МУЭ-ийн оны шилдэг тэргүүн дээд  шагналт зураачид билээ.
Тэд энэхүү үзэсгэлэнгээрээ нүүдэлчин монголчуудын их түүх, гүн ухаан соёл, үндэсний ёс заншил, ан амьтан, байгалийн зүй тогтол, ахуй амьдралаас  сэдэвлэж, орчин үеийн урлагийн арга барилаар дотоод сэтгэлгээгээ илэрхийлсэн, өөр өөрсдийн өнгө аясаар мэргэжлийн өндөр төвшинд уран бүтээлээ хийж гүйцэтгэснээрээ ихээхэн онцлогтой.
Зураач А.Чадраабал Монголын их говийн эзэн хаан, орсон буурны дотоод сэтгэлгээний  мөн чанар, онцгой сонин содон дүр төрх, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч буйг хүчтэй эрчимлэг фактуртай уран баримал, бийрний дахин давдагдашгүй уран нарийн зураастай бэхэн зураг зурсан бол Д.Батмөнх дэлхий ертөнцийг бөмбөрдөн салхи татуулан давхиж  буй тэнгэрийн түмэн агт морьдыг орчин үеийн уран зургийн шинэ арга барил, өнгө будгийн яруу тансаг зохиролоор нийцүүлэн 12 метрийн урттай монументалист уран зураг зурсан байна.

Уран барималч А.Очирболд, зураач  О.Энхтайван нар  тэнгэр заяат монголчуудын огторгуй ертөнцийн гүн ухаан далд ухамсарын зөн совин, хүний нүдэнд үл үзэгдэх нарийн чанд ёгт бэлгэдэлийг ургуулан сэтгэж  уран бүтээлч хүний нуугдмал торгон мэдрэмжээр хийсвэр абстракт уран зураг, уран барималуудыг урласан байна.

Үзэсгэлэн энэ сарын 26-наас ирэх аравдугаар сарын 2-ныг хүртэл Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэн гарна.

www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025

“Миний нүдээр ирээдүйн Улаанбаатар хот” сэдэвт гар зургийн уралдаан” болно

16/05/2025

Энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурьтай

16/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын нэр дэвшигчид тодорлоо

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.