Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жон Траволтад хүндэтгэлийн шагнал олгожээ
Нийгэм

Жон Траволтад хүндэтгэлийн шагнал олгожээ

Урлаг Урлаг26/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Траволтад4616421542012-09-26-10-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Испанийн хамгийн том кино наадам болох Сан Себастианы кино наадмын зохион байгуулах хороо Холливудын жүжигчин Жон Траволтагийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэтгэлийн шагнал олгожээ. Тус наадамд Траволтагийн тоглосон “Зэрлэгүүд” кино өрсөлдөж байна.

Сан Себастианы кино наадам Жон Траволтагаас гадна найруулагч Оливер Стоун, Шотландын жүжигчин Юан МакГрегор, Америкийн жүжигчин Томми Ли Жонс нарын кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнал гардууллаа. 58 настай Траволтагийн тоглосон “Зэрлэгүүд” нэртэй кино тус наадамд өрсөлдөж байгаа юм.
Сан Себастианы кино наадам есдүгээр сарын 29 хүртэл үргэлжилнэ. Оливер Стоуны найруулсан гэмт хэргийн триллер төрөлд багтах уг кинонд Жон Траволта, Бенисио Дель Торо, Сальма Хайек нар тогложээ. Зохион байгуулах хороо Жон Траволтагийн гол дүрд нь тоглосон “Бямба гаригийн халуун орой” киног онцолсон. Бүжгийн кино гэдэг төрөлд багтдаг уг кинонд бүтээсэн дүрээрээ Траволта “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байжээ. Өмнө нь кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгодог Доностиа шагналыг Гленн Клоуз, Жулиа Робертс, Ричард Гир, Вүүди Аллен нар хүртэж байжээ. Энэ жил Сан Себастианы кино наадам 60 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ажээ.

Г.Ганбаяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.