Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Англи судлаач монголын уран зохиолын доктор болжээ
Нийгэм

Англи судлаач монголын уран зохиолын доктор болжээ

Урлаг Урлаг27/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам-Смит АНУ-ын Баруун Вашингтоны их сургуульд Монголын уран зохиолын сэдвээр доктор (Ph.D) цол хамгаалжээ.

Тэрбээр монголын эртний болон орчин үеийн уран зохиолын хөгжлийг өргөн цар хүрээтэй судалж, түүний доторх онцлох цаг үе болох Зөвлөлт төвтэй социализмын нөлөөлөл, түүнчлэн Европ-Америкийн ардчилсан капитализмын зааг буюу ХХ зууны утга зохиол дахь монгол нүүдэлч малчидын ертөнц болон түүхэн дээр суурилсан нүүдэлчдийн уран зохиолын тоймыг шинжлэн судалсан байна.

Түүний судалгааны гол эх зохиол бол Г.Мэнд-Ооёогийн “Алтан-Овоо” хэмээх хүүрнэл-яруу найргийн бүтээлээр төлөөлүүлэн нүүдэлчдийн амьдрал дах утга уянга, оюун санааны ертөнц болон хүн байгалийн дотоод харилцаахолбооны асуудлыг хөнджээ. Түүний судалгааны ажлын гол зорилго нь Монгол нүүдэлчдийн нийгэм болон соёлыг өргөн цар хүрээгээр харах,  түүний уран зохиолын орон зай, ялангуяа яруу найраг дах үзэл санаа зэргийг гаргахыг зорьсон байна. Тэрээр Г.Мэнд-Ооёогийн “Алтан-Овоо” бүтээлийг 2007 онд орчуулж хэвлүүлсэн бөгөөд ийнхүү таван жилийн дараа уг бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсан байна.

Саймон Вэкхам-Смит нь сүүлийн 10 орчим жил монголын уран зохиолын орчуулга болон судалгаагаар дагнан ажиллахын хамт Америк, Канад зэрэг улсын их дээд сургуулиудад лекц уншиж монголын уран зохиол, соёлыг дэлхийд таниулж буй авъяаслаг орчуулагч, судлаач бөгөөд өдгөө цаг үед “Монголын соёлыг тээж яваа гол зүйл бол яруу найраг юм” хэмээн саяханы нэгэн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна.

Английн орчуулагч, монгол судлаач, доктор Саймон Вэкхам-Смит Д.Жаргалсайханы “De Facto” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.


 
Ч.БОЛОР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.