Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Л.Жавзандулам: Номын ид шид хүний амьдралд хязгааргүй ач тустай
Үндэсний хөгжим

Л.Жавзандулам: Номын ид шид хүний амьдралд хязгааргүй ач тустай

Урлаг Урлаг15/10/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Жавзандулам1964781592012-10-15-00-25[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоолойны чадлаараа монголд төдийгүй дэлхийд гайхагддаг АЖ Л.Жавзандуламыг дуурийн урлагийг шимтэн үздэг хэн бүхэн андахгүй. Түүний урлагт зүтгэсэн он жил, хийж бүтээсэн нь хязгааргүй. Эл эрхэмтэй номын талаар ярилцлаа.

-Хүн ямар хүн болж төлөвших нь номоос эхтэй гэдэг? 
"Ном бол ертөнцийг харах цонх гэдэг хамгийн үнэн үг. Номгүйгээр энэ ертөнцийг төсөөлөхийн аргагүй. Тий­мээс хүүхэд багачуудыг багаас нь номонд дуртай, номонд хайртай болгох нь хамгийн чухал. Цаг үе хямралтай 1980,1990-ээд оны үед хүмүүс номноос жаахан хөндийрсөн тал бий. Харин сүүлдээ шинжлэх ухаан хурдацтай хөгжиж хүмүүс мэдээллийг олон талаар авч бас бусдаас сонсох бүрэн боломж нээгдсэн. Гэхдээ хүнээс сонсохоос илүүтэй өөрийнхөө нүдээр, бие сэтгэлээрээ амтархан уншиж судалж, номын ид шидийг амтлах нь илүү үр дүнтэй. Гэсэн ч бидний үеийн зарим хүмүүс сонгодог зохиолууд, адал явдалтай, эрэл хайгуултай, сонирхолтой ном сонин унших сонирхол бага байсан. Ер нь ийм чиглэлийн сайхан ном уншсанаар хүн хүн болж төлөвшиж тэр нь ажил амьдралд нь түшиг тулгуур болдог гэж би хувьдаа ойлгодог.

-Оюутан бэлтгэх ажил амаргүй. Сүүлийн үед ном унших цаг зав гарч байна уу. бас шинэ ном худалдаж авч номынхоо санг баяжуулж байна уу? 
-Сүүлийн үед бэлэг дурсгалд ном их авч байгаа. Шинээр бүтээлээ туурвисан эрдэмтэд, мэргэдүүд номоо дурсгадаг. Түүнийг нь сонирхож уншиж байгаа. Харин миний хоёр хүү номонд маш дуртай. Миний хувьд оюутан залуучууддаа ийм хүний тийм сайхан ном гарсан байна, уншиж сонирхоорой гэж уриалмаар байна.

-Нийгэм тэр аяараа бухимдалтай байна. Иймд хүүхэд багачуудад зориулсан зохиол бүтээл гарч байгаа нь сайшаалтай санагддаг. Үүнд номын ач холбогдол эн тэргүүнд оршиж байгаа? 
-Номоос амьдралд ухаалгаар зөв хандах, зөв амьдрах, зөвөөр сэтгэх гээд олон сайхан зүйлийг авдаг. Ер нь номын ид шид хүний амьдралд хязгааргүй ач тус болж байна шүү дээ. Мэдлэг боловсрол, тэсвэр хатуужил, сайн мууг ялгах чадварыг суулгаж өгдөг. Хувь хүн өөрөө өөрийгөө жолоодож хөгжүүлэхэд ч маш их тулгуур болдог зүйл юм. Тиймээс хүмүүс үр хүүхэд, ач зээ нараа багаас нь номонд дуртай болгоосой гэж боддог. Нэг үе хүүхдийн бүтээл ховордсон. Харин одоо хөгжилтэй номууд их гардаг болж. Үүндээ монголын үндэсний өв уламжлалт арга ухаануудаас их тусгадаг болсон байна. Энэ маш зөв зүйтэй асуудал. Хүүхдүүд их сонирхож уншиж байгаа. Тэр сонирхолтой бүтээлүүдийг уншсанаар том болоод урлаг, соёлыг дуртай ойлгож, соёлд суралцахад нөлөөлнө шүү дээ.

-Хүүхэд байхад эмээ өвөө нарын ярьж өгсөн үлгэр туульс санаанаас гардаггүй юм? 
-Тиймээ .Бидэнд эмээ өвөө нар маань их үлгэр туульс ярьж өгдөг байлаа. Бид ч түүнийг нь чих тавин сонсч байсан нь бие хүн болж төлөвшихөд хамгийн гол суурь болж өгсөн гэж боддог. Хүүхдийн зохиолууд их уншихаас гадна үлгэр домгийн талаар хичээл ч их ордог байсан. Харин дуучин болсноосоо хойш ихэвчлэн мэргэжлийн чиглэлийн ном зохиолууд судалдаг болсон. Тухайлбал Пушкины "Евгений Онегин" бас Шекспирийн "Отелло"гээд сонгодог зохиолуудаас их уншиж дүрийнхээ шинжилгээг хийдэг байлаа.

Д.Гэрэлт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.