Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Тэнгэрлэг Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлт боллоо
Үзэсгэлэн

“Тэнгэрлэг Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Урлаг Урлаг25/10/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c27a32d414b29ecoriginal8372784662012-10-25-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол төрийн Түүхийн музейд “Тэнгэрлэг Чингис хаан” нэртэй үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээхдээ “Тэртээ XIII, XIV зуун буюу бүтэн хоёр зуун дамнан дэлхий дахин Монголоор овоглож, Монголын тухай л ярьж байлаа. Эдүгээ дэлхийд оршин байгаа 200 гаруй улс орноос хүн төрөлхтний хоёр зууны өнгийг тодорхойлж байсан үндэстэн Монголоос өөр гараагүй. Тухайн үеийн дэлхий дахин монгол эр хүн, монгол аргамаг хүлгийн хурдыг гайхан биширч байсан гэдэг. Тэр үеийн хурдыг өнөөгийн интернэтийн хурдтай зүйрлэж болмоор. Бидний монголчууд тэр хурдаа өнөөгийн нөхцөлд сэргээж ашиглаж чадвал Монгол Улс өөдлөн дэвжих болно” гэдгийг онцолж хэллээ.

Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан дэлгэсэн энэхүү үзэсгэлэнд Их хааны алтан ураг буюу түүний язгуур угсаа, Монголын нууц товчоо, Чингис хаантай андгай тавин нөхөрлөсөн анд, хаан ширээний төлөө өстөн болж өрсөлдсөн Жамухын бүс, Монгол дайчдын зэр зэвсэг, Их хааны мөнгөн гэрэгэ, алтан хундага, алтан зоос зэрэг олон үзмэр дэлгэжээ.

“Тэнгэрлэг Чингис хаан” үзэсгэлэн сар гаруй үргэлжлэх бөгөөд даваа гаригаас бусад өдөрт өглөө 10-13, өдөр 14-16 цагийн хооронд Төрийн ордонд зочилж үзэсгэлэнг сонирхож боломжтой ажээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

www.urlag.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Тэнгэрт дүүлсэн орь залуу нас минь” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болж байна

25/05/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Энэрэхүйн хүч” тусгай үзэсгэлэнгээс

22/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн дэлгэлээ

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

AMA (American Music Awards)-ын шилдгүүд тодорлоо

26/05/2026

ФОТО: AMA (American Music Awards) улаан хивсний ёслолоос

26/05/2026

“Татар” уран сайхны киног олон улсын фестивальд толилууллаа

26/05/2026

Өнөөдөр өхөөрдөм, хайр татам Т.Энэрэлийн төрсөн өдөр

26/05/2026

Хөвсгөлөөс Монголын эзэнт гүрний үеийн хосгүй үнэт олдворууд илэрчээ

26/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.