Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мөрөөдлийн үзэг” Хүүхдийн жүжиг тоглогдоно
Нийгэм

“Мөрөөдлийн үзэг” Хүүхдийн жүжиг тоглогдоно

Урлаг Урлаг03/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-11-03_123226674524712012-11-03-12-32[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын засгийн газраас жил бүр хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлд санхүүжилт олгодог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос (Хуучин нэрээр) зарласан  2012 оны энэ тендерт Ц.Түмэнбаярын "Мөрөөдлийн үзэг" зохиол (Төслийн баг) шалгарсан юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, телевизийн найруулагчаар соёлын гавьяат зүтгэлтэн Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар "Гэгээн Муза"-гийн эзэн О.Баярмагнай, туслах найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна.

Зохиолч “Мөрөөдлийн үзэг” жүжгээ “Сумтай үзэг” гэдэг өгүүллэгээсээ сэдэвлэн бичсэн аж. 2009 онд дээрх уралдаанд түүний “Хурдан том болмоор байна” кино зохиол нь шалгарч байсан юм. Уг зохиол нь бага ангийн сурагчдад, тэр тусмаа зургаан настай хүүхдүүдэд зориулагдсан байлаа. Харин энэ жүжгээ шилжилтийн үе гэдэг 12-15 насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан бичжээ. Учир нь ахлах ангийн эсвэл бага анги, бага насны хүүхдэд зориулсан бүтээл ихэнх хувийг эзэлдэг бөгөөд хамгийн эгзэгтэй насныханд зориулсан бүтээл ховор байгааг гярхай харжээ.

Тендерт  Нийслэлийн “Улаанбаатар”  чуулга хамтран оролцсон. Тус  чуулгын тайзнаа сурагчдын амралтыг тохиолдуулан энэ сарын 13-нд нээлтийн тоглолтоо хийх аж. Жүжгийг "Хөх гацуурхан" театрын жүжигчид тоглох бөгөөд энэ жүжгээр театрынхаа албан ёсны нээлтээ хийх юм байна. Харин 13-16-нд “Улаанбаатар” чуулгад, 17-нд Монголын хүүхдийн ордны тайзнаа тоглох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.