Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»PSY Мадоннагийн урилгаар тоглолтонд нь хамтран дуулжээ
Нийгэм

PSY Мадоннагийн урилгаар тоглолтонд нь хамтран дуулжээ

Урлаг Урлаг15/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-11-15_2111592863831222012-11-15-22-16[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын дуучин PSY “Gangnam Style” дуугаараа дэлхийн хэмжээний од болсон билээ. Тэрээр түүнийг дэлхийн од болсоныг нь нотлон харуулсан ээлжит нэгэн арга хэмжээ болсон нь алдарт дуучин Мадоннагийн өнгөрсөн мягмар гаригт Нью-Йоркод болсон аялан тоглолтонд нь уригдаж оролцсон явдал байлаа. Энэ нь дуучин Мадоннагийн өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн “MDNA” нэртэй 12 дахь цомгоороо нэрлэсэн “MDNA World Tour” хэмээх ес дэх аялан тоглолт нь  юм. Тоглолтын үеэр Мадонна, PSY нар “Gangnam Style”-ийг хамтран бүжиглэж, үзэгчдийг гайхашруулжээ. Мадонна мягмар гаригийн оройны Нью-Йокийн тоглолтын өмнө өөрийн аялан тоглолтоо Германы Франкфурт хотод мөн хийсэн бөгөөд тус тоглолтод түүний  20 мянган шүтэн бишрэгч  цугласан байна.

Энэ үеэр мөн Франкфурт хотод “MTV Europe Music Awards” шилдгүүдээ тодруулсан үйл явдал давхцаж, дуучин PSY уг наадмын “Шилдэг видео” шагналыг хүртсэн билээ. PSY “MTV Europe Music Awards”-д мөн л “Gangnam Style”-ээр фэннүүддээ бэлэг барьсан юм. Мадоннагийн хувьд PSY-ийн сонин содон өнгө аястай “Gangnam Style”-ийн бүжгээр өөрийн тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчдэд бэлэг барихаар шийдсэн бололтой. Хамгийн сонин нь энэ үдэш PSY улаан хослолоор гоёж, Мадонна улаан дотуур хувцас өмссөн байжээ. Мадонна Нью-Йокод болсон энэхүү тоглолтынхоо ашиг орлогоос “Сэнди” хар салхинд өртсөн иргэдэд хандивлахаа албан ёсоор зарлажээ.

www.urlag.mn Emujin

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.