Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Жизель” балет тайзнаа мориллоо
Уртын дуу

“Жизель” балет тайзнаа мориллоо

Урлаг Урлаг18/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4b716e9b9ab1fde2big9112114192012-11-18-13-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

А.Аданы “Жизель” балет тайзнаа мориллоо. Холливудын од, “Американ балет” театрын гоцлол бүжигчин Саша Радецки Албертын дүрд, Жизельд шинэхэн Гавьяат Г.Цолмон бүжих энэ тоглолтыг үзэгчид удаан хүлээсэн байх.

Итгэмээргүй юм, “Central Stage” кинонд тоглодог дэлхийн супер од Монголд ирчихсэн, урд минь бүжиглэж байна. Яг л үлгэр шиг. Тэр тайзыг эзэгнээд л. Яг л тэнгэрт нисэх шувуу шиг дүүлэн ниснэ. Саша Радецки “Кино урлагаас илүүтэй бүжигт дурласан. Би тайзан дээр гараад Саша биш болж, бүжгийнхээ дүрд хувирдаг” хэмээн ярьсан байдаг. Харин тэр энэ удаа Албертад хувирчээ. Залуу гүнтэн Альберт зүсээ хувилган тариачин охин Жизелийн дурлалт залуу болсон байх юм.

Альбертын дүр маш их жүжиглэлт, техник, ур чадвар шаардсан дүр. Тиймээс ч Саша Радецки энэ дүрдээ маш их хайртай гэдэг. Ихэвчлэн муу залуугийн дүрд тоглохыг хүсдэг хэмээн ярих энэ эрхэм анх удаа Монголд ирсэн нь энэ юм. Тэрбээр хамтран бүжиглэж буй Г.Цолмонг “гайхамшигтай” хэмээн үнэлжээ.
“Жизель” балетыг үзэх бүртээ ихэвчлэн Жизелийг ажиглаж, түүнийг өрөвддөг байсан бол энэ удаагийн Жизель өөр мэдрэмж өгөв. Альберт хэдий муу залуу байсан ч эцэстээ алдаандаа маш их харамсч, ганцаардлыг мэдэрдэг. Зарим үзэгчид Альбертыг өрөвдөж, “Саша браво” хэмээн тоглолтын дундуур уухайлан дэмжиж байв. Мэдээж энэ үдшийн Жизелийг магтахгүй өнгөрч болохгүй. Саяхан Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан Г.Цолмон театрынхаа тайзнаа дахин тод гялалзаж чадлаа. Тэр монголчуудын хайртай Жизель бол Саша Радецкиг дэлхийн урлагт Альберт хэмээн нэрлэдэг. Ийнхүү дэлхийн Альберт, Монголын Жизельтэй нэгэн тайзнаа бүжиж, А.Аданы хүн төрөлхтөнд бэлэглэсэн сонгодог бүтээлийг танилцуулсан нь үзэгчдэд чин сэтгэгдэл үлдээж чадлаа.


Монголын түүх, соёл урлагийг сонирхон ирсэн Сашад Монгол орон таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Түүнд зориулсан үзэгчдийн хүндэтгэл сэтгэл хөөргөм байлаа. Үлгэр амилж, дэлхийн од Монголын тайзнаа ээлж дараалан бүжиглэж буйд их театр баярлаж байна. Үзэгчид ч бас театрын дараагийн зочныг чимээ тавин хүлээж эхэлсэн байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пак Бугом, Ким Со Хён нарын тоглосон “Good boy” кино үзэгчдийн хүртээл болно

29/05/2025

Хятадын уламжлалт бэхэн зургуудыг роботоор зуржээ

29/05/2025

Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно 

29/05/2025

Монгол уран бүтээлчийн дуу “Gucci” брэндийн загварын шоуны тайзнаа эгшиглэлээ

29/05/2025

Алдартай ах дүүс

29/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.